Wednesday, April 24, 2013

Тайлбаргүй

Ирж байгаагаас нь биш явж байгаа хүнээс учирийг нь асуу.... Б.Ганзориг/Учир нь төгс сайн сайханыг төсөөлж ирээд бодит байдал дээр ямар нэг алдаа дутагдал байгааг мэдээд явж байгаа юм... / 

Явж байгаа хүнээс шалтгаанийг нь асуусан бол дараагийн хүнийг тийм шалтгаанаар битгий явуул... Б.Ганзориг

 Хуулинд захирагдаж биш харин зөрчихгүй амьдар... Б.Ганзориг

 Уучлал гэдэг чинь хүндлэл шийтгэлээс гадна хамгийн том итгэл байдаг юм шүү. Б.Ганзориг 

Хайх тэнэг нь байхад хайрлах мангар нь олдож л таараа :P Б.Ганзориг  

Ялагдаж авдаг ганц медал бол МӨНГӨН медал юм.... Б.Ганзориг  

Хууль, Дүрэм, Журамууд бүгд ЦУС НУЛИМС-аар бичигдсэнийг хэзээ ч бүү март!!! 
Харин түүнийг ЭРХ МЭДЭЛ, ЭД ХӨРӨНГӨ-нд тохируулан засварлах ёсгүй!!! Б.Ганзориг 

Хүн гэдэг амьтан чинь өөрөө л аз жаргалтай амьдрахын тулд ойр орчиныхоо хайртай дотно хүмүүсээ аз жаргалтай байлгахын хүсдэг... Б.Ганзориг 

Ямар ч хүн өөрийн мэдэлгүй алдаа гаргадаг... 
Санамсаргүй хэн нэгэнийг гомдоож байдаг... 
Хэн нэгэнд дурлаад шаналж байхад өөрт нь хэн нэгэн дурлаад шаналж байгааг ч анзаараагүй байдаг... Б.Ганзориг

Thursday, January 3, 2013

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! Хөгжилтэй бөгөөд үнэн

Хичээл #1

Нєхєр нь эхнэртэйгээ зєрєєд шvршvvрт орж явахад хаалганы хонх дуугарав. Дєнгєж душнээс гарсан эхнэр нь биеээ алчуураар ороогоод доошоо бууж хаалгаа тайллаа.
Хажуу айлын Боб хаалган дээр зогсоно. Эхнэр юм асуухаас ємнє Боб – Би чамайг наад алчуураа тайлвал 800 доллар єглєє гэх нь тэр. Хэсэг зуур бодсоны дараа хvvхэн зєвшєєрч алчуураа тайллаа. Хэдэн хормын дараа Боб тvvний гарт 800 доллар атгуулаад яваад єгєх нь тэр.
Хvvхэн ч биеээ алчуураар эргэж ороогоод дээшээ єрєє лvvгээ явлаа. Дээшээ гарахад нєхєр нь хэн байсан бэ? гэж асуув.
Хажуу айлын Боб л байна гэж эхнэр нь хариулахад нєхєр нь цаадах чинь надаас зээлсэн 800 доллароо чамд єгєєгvй биз гэж асуусан байна.

Энэ тvvхээс суралцах нь:
Хєрєнгє оруулагч нартаа зээлийн болон бодит эрсдэлийн талаар мэдээллийг цаг тухайд нь хуваалцвал эрсдэлээ ил тод гаргахаас зайлсхийх боломжтой юм.

********
Хичээл #2

Нэгэн гэлэнмаа ламтантай машинд явж байж гэнэ. Гэлэнмаа машинд орж суугаад хєлєє ачиж суухад гуя нь ил гарч ламтан золтой л замын осол гаргасангvй. Машинаа бариж яваа ламтан эвтэйхэн гэлэнмаан хєлийг илж эхлэв.
Гэлэнмаа: Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ?
Ламтан гараа татаж аваад араагаа солив. Тэр эргээд гуяан дээр нь гараа аваачив.
Гэлэнмаа дахиад л Ламтаан та Псалм 129 ишлэлийг санаж байгаа биз дээ? гэж асуухад Ламтан: Намайг уучлаарай гэхдээ бие махбодь минь хvчгvйдэж байна гэж хэлэв.
Зорьсон газраа хvрээд гэлэнмаа нууцхан санаа алдаад яваад єгєв.
Ламтан Псалм 129 ишлэлийг яаран гаргаж ирж уншвал “Аажмаар яваад бай, дээшлээд гайхамшгийг мэдрэх болно” гэсэн байв.

Энэ тvvхээс суралцах нь:
Ажил дээрээ хэрвээ мэдээлэлгvй байвал гайхамшигтай боломжийг ч алдаж мэднэ.

*********
Хичээл #3

Борлуулалтын тєлєєлєгч, ахлах худалдагч болон дэлгvvрийн менежер 3 єдрийн хоолондоо орохоор алхаж явна. Тэд нилээд хуучны бололтой дэнлvv олоод vрж vзтэл Шидтэн гарч ирэх нь тэр.
Шидтэн: Би та бvхний нэг хvслийг биелvvлье.
Ахлах худалдагч: Би эхэнд нь, би эхлээд гэж хэлээд. Намайг Бахамийн арал дээр аваачаад би тэнд завь худалдан авч сайхан амьдармаар байна гэж хэлэв.
Хvслээ хэлж дуусмагц худалдагч алга болчихов.
Дараа нь би, дараа нь би гээд худалдааны тєлєєлєгч би Хавайн арал дээр хувийн массажист-тай амарч Пина Колада шимэн хайртайгаа баймаар байна гэж хэлээд мєн алга боллоо.
Одоо чиний ээлж гэж хэлэхэд менежер Би энэ 2-ыг цайны цаг дуусмагц буцааж авчирахыг хvсэж байна гэж хэлжээ.

Энэ тvvхээс суралцах нь:
Эхлээд боссоо юу ярихийг сонсох нь чухал юм.

*********
Хичээл #4

Нэгэн бvргэд модны оройд суугаад юу ч хийхгvй байж байв. Жижиг туулай тэр бvргэдийг хараад би бас тань шиг суугаад юу ч хийхгvй байж болох уу? гэж асуув. Бvргэд болно гэж хариуллаа.
Тэгээд туулай бvргэдийн доор суугаад юу ч хийхгvй сууж байв. Гэв гэнэт vнэг гарч ирээд тvvнийг идэж орхиж.

Энэ тvvхээс суралцах нь:
Юу ч хийхгvй суух хvсэлтэй бол маш єндєрт суух нь чухал юм.

*********
Хичээл #5

Нэгэн цацагт хяруул бухтай ярилцана. Би чам шиг наад модон дээр чинь гармаар л байна гээд санаа алдаад даанч надад тийм хvч чадал алга гэхэд бух чи миний бааснаас идвэл хvчтэй болно. Эдгээр нь дvvрэн енергитэй гэж хэлжээ.
Цацагт хяруул бааснаас ч идэж гарч тэрээр эхний єдєр модны хамгын доод талын мєчир дээр гарч чаджээ.
Энэ мэтээр явсаар дєрєв дэх єдрєє модны дээр бахархалтайгаар гарч ирлээ. Тэрээр модны орой гарсантай баярлаж байтал фермер тvvнийг хараад буудаж унагав.

Энэ тvvхээс суралцах нь:
Бухын баас нь чамайг єндєрлєгт гаргаж болно гэхдээ чи тэндээ удахгvй юм.

*********
Хичээл #6

Жижигхээн шувуу євлийн хvйтэнд ємнє зvгт нисэж явна. Маш хvйтэн салхитай байсан тул тэрээр газарт унасан байна. Газар унаад хєдєлж чадахгvй хэвтэж байтал vхэр хажуугаар нь гарахдаа тvvн дээр баачихаад яваад єнгєрчээ. Баасан дунд хэвтэж байхдаа тэрээр ямар дулаан болохыг нь мэдэрч эхлэв.
Баас нь тvvнийг сайхан дулаацуулж байв. Дулаацаж урам орсон шувуухай баярлаад дуулж эхлэв.
Хажуугаар єнгєрч байсан муур дууг сонсоод хvрч ирлээ. Тэр баасан дундаас шувууг олж бааснаас гаргаад идсэн байна.

Энэ тvvхээс суралцах нь:
(1) Чамд дээр баасан хvн бvр чиний дайсан биш юм.
(2) Чамайг бааснаас татаж гаргасан хvн бvр чиний найз биш юм.
(3) Хэрвээ чи баасан дунд гvнзгий орсон бол амаа хамхисан нь дээр!

Бурхадын гэр бүл :)



Эзэгтэй:
- Өвгөөн босж цайгаа уу. 
Өрхийн тэргүүн босож цайгаа уух зуураа:
- Ингэхэд нөгөө дэрчгэр шар хаачсийн. бас л хувцас хунараа өмсөлгүй нөгөө л нум сумаа бариад тоглохоор гараад гүйсэн үү
Эзэгтэй:
- Чи цаадахныхаа эцэг нь юм бол цаадахдаа хэд гурван хатуу үг хэлээдэхээч. цаадах чинь олигтой харваж чадахгүй юм байж хаа хамаагүй баахан зүрх очиж харваад тэр доогуур дүүрэн төөрсөн будилсан орооцолдсон гурвалжин дөрвөлжин дурлалд шархалсан зүрхнүүд явахын. Өө нөгөө дэрцгэр шар маань ороод ирлээ...
Өрхийн тэргүүн:
- Алив Амур чи наашир дээ. Чи одоо нэг сумаар зэрэг 2 зүрх онож чадахгүй юм бол яах гэж тэгж өөр өөр зүрхнүүдийг онож тэр муу хүмүүсийг шархлуулж зовоож байдын бэээ...

Өнөөдөр толгойд гэнэт ийм бодол орж ирэв :))


Sunday, November 25, 2012

ТУСГААР ТОГТНОЛ




Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний дуулин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаан бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Идэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэр мөнгөн сарны хормой унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургасмал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлэгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эртний айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайваны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга даар
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дэээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлал захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувс үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Д.Пүрэвдорж

Monday, October 22, 2012

Ямар бэлэг өгөх вэ?



- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг
нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.

- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

Заяаны ханьдаа …
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй

Monday, October 15, 2012

Тэмдэглэлийн дэвтэрний хуудаснаас №2

Бүсгүйчүүд минь 
гадуур гар, сахилгагүйт хөгжилд
Ганцаараа гэж гуниглан хана ширтэн бүү хэвт
Чамайг хайрлах залуу таньтай л учрах гэж
Хаа нэгтээ алхаж яваа ч юм билүү

Сэтгэлийг чинь татах сайхан залуу таарвал
Санамсаргүй юм шиг санаатай мөргө
Сахилгагүйтэж урд нь хальтарч унасан ч яахав
Сайхан хайрын чинь эхлэл ч юм билүү.

Заяаны хань чинь
Хаалга андуурч орж ирдэггүй л юм бол
Зүүдлээд хэрэггүй
Хана ширтээд чи хэнийг ч олохгүй

ккк. сахилгагүйтэж бичиж байлаа :P

Тэмдэглэлийн дэвтэрийн хуудаснаас №1


Гадаа цасан шуурга болно
Ганцаардалд хөтлөгдөн би чимээгүйхэн гуниглахад
Арын суудалд суусан согтуу өвөө
Амьдралын тухай надад хүүрнэ

Цонхны цаана цасан шуурга
чиний л дүрийг гэрэлтүүлэн бүтээнэ.
Цамхран уусах дүрийг чи тогоох гэж
Цонхруу би дэмий л тэмүүлнэ.

Үдэш болоход би сарыг хардаг
Өнгөт орчлонд миний л замыг гэрэлтүүлэхэд
Үүрд одсон чамайгаа бодохоор
Өөрийн эрхгүй чимээгүйхэн гунигладаг..........