Диваажингаас дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ.- Намайг дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй тэнд яаж амьдрах юм вэ гэхэд Бурхан- - Санаа зоволтгүй ээ хүү минь би өөрийн сахиусан тэнгэрүүдээс чамд нэгийг нь өгнө. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр бүр чамд сайхан дуу аялаж өгнө бас чи түүний хайр энэрлийг мэдэрч аз жаргалаар дүүрэн сайхан амьдрах болно.- - Аа тэгвэл хүмүүс надад ямар нэгэн зүйл хэлэхэд би тэдний хэлийг ойлгохгүй яаж ойлгох вэ гэхэд Бурхан- - Чиний сахиусан тэнгэр яаж сонсож ярихыг зааж өгнө.- -- Дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэсэн намайг хэн хамгаалах вэ- -Сахиусан тэнгэр чинь чамайг дэлхий дээрхи бүхий л муу зүйлсээс хамгаалах ба чиний төлөө өөрийгөө ч зориулхад бэлэн байж чамд бүхий л сайн сайхан зүйлсийг зааж сургах болно гэж хэлэх тэр агшинд диваажинд нам гүм болж хүүгийн дэлхий рүү явах ээлж болоход хүү- Бурхан минь миний явах цаг боллоо бушуухан надад миний сахиусан тэнгэрийн нэрийг хэлж өгөөч гэхэд Бурхан- Хүү минь түүний нэр тийм ч чухал биш харин чи түүнийг ЭЭЖЭЭ гэж дуудаж болно гэжээ.

Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр "Миний хүү дайнд хамгийн шилдэг нисгэгч болно " гэж чангаар хэлжээ. Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. "Миний бахархал болсон хүү минь" гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь ч багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа. Дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Захидалд "Хайрт хүү минь одоо баттай зогс. Хүчирхэг бол." Энэ богихон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэл хоногшин үлджээ. Дайн ч дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.
Сохор учраас өөрийгөө үзэн яддаг нэгэн охин байжээ. Тэр найз залуугаасаа бусад бүх хүнийг үзэн яддаг байж. Найз залуу нь үргэлж түүний төлөө байдаг байв. Нэгэн удаа охин түүнд “Би дэлхийг харж чаддаг ч болоосой тэгвэл чамтай гэрлэхсэн” гэжээ.Нэгэн өдөр үл таних хүн охинд нүдээ өгчээ. Түүний нүдний боолтыг авахад тэр бүх зүйлийг, найз залуугаа ч бас харав.Тэгээд залуу түүнээс “Одоо чи дэлхийг хардаг боллоо, надтай гэрлээч” гэв. Охин түүнийг харахад тэр сохор байв. Түүний нүдний аяга нь эвгүй харагдаж байсан учраас охин маш их цочирдов. Тэр ийм зүйлийг хүлээж байгаагүй учраас түүний талаарх энэ сэтгэгдэл нь үлдсэн амьдралаа түүнтэй гэрлэхээс татгалзах шийдвэрт хүргэжээ.Найз залуу нь харамсалтайгаар түүнээс холдон явахдаа олон өдрийн дараа нэгэн зурвасыг түүнд илгээжээ. Зурвас дотор “Хайрт минь, нүдээ сайн хамгаалж байгаарай. Чиний нүд урьд нь минийх байсан юм шүү” гэж бичсэн байжээ.