Sunday, January 17, 2010

CАЙХАН ХАМТ ОЛНЫ ЗАРЧИМ

Хүн хамт олонгүйгээр хэн ч биш .... Энэ зарчмыг миний бие байгууллага дээрэ хэргэжүүлэсэн, үнэхээр үр дүнтэй шүү. Та ч бас үзээрэй, ( Хэвлээд хүнд харагдахаар газар наачвал их сайн хэрэгтэй шүү)

 Манай хамт олны бүх гишүүд хөдөлмөрч, бүтээлч байж, цагийг байнга үр ашигтай өнгөрүүлдэг учир бид бие биесээрээ бахархдаг.
 Бидний хэн нэгний маань орон зайг өөр хэн ч нөхөж чадахгүй, цорын ганц дахин давтагдашгүй учир бид биесээ сэтгэлээсээ хайрлан дэмждэг.
 Бид алс хэтийн болон ойрын хугацааны зорилгоо тодорхойлж, зорилготойгоо холбоотой ном уншиж, шинэ мэдээ мэдээллийг байнга эрж хайж, сурч мэдэж, өдрөөс өдөрт өсч хөгжиж чаддаг учраас өөрсдийн чадварт бүрэн итгэдэг.
 Манай хамт олон илүү бүтээмжтэй, сэтгэл хангалуун амьдрахын тулд, бие биенийхээ итгэлийг дааж, шударга ёсыг эрхэмлэж ажилладаг.
 Хамт олны халуун уур амьсгалын үндэс нь эерэг сэтгэлгээ учир бид хоорондоо эерэг, сайхан мэдээллийн тухай ярилцдаг.
 Өнөөдөр ямар байсан гэдгээс ч илүүтэй, маргааш ямар болох нь чухал учир, бид нэгнийхээ гаргасан алдаанд хүлээцтэй хандаж, алдаанаасаа суралцах боломж олгодог.
 Бид мэдээлэл, технологийн цоо шинэ зуунд ажиллаж, амьдарч байгаа учир, тэгш эрхтэйгээр үзэл бодлоо хуваалцан, насны байдлаар бус, илүү оновчтой, үндэслэлтэй, зөв зүйл ярьж байгаагынхаа саналыг дэмжин, сонгодог.
 Бид “урмын үг” хүнийг улам бүр хурцалдаг гэдэгтэй санал нийлдэг учир, хэн нэгнийхээ хийсэн эерэг, сайн сайхан үйл ажиллагаанд урам хайрлаж чаддаг.
 Бид хэрүүл, маргаан юуг ч шийдвэрлэж чадахгүйг ухамсарладаг учир, аливаа маргаантай асуудал тохиолдоход, дуугаа хураан, 1-10 хүртэл тоолоод, тайвширсныхаа дараа өөрийн санаа, үзэл бодлоо хэлдэг.
Манай хамт олон
бидний хамгийн эрхэм нандин зүйлийн нэг билээ.


Яруу сэтгэгч сониноос...

No comments:

Post a Comment