Wednesday, October 26, 2011

Шилдэг 10 илтгэл

Платон (“Өршөөл”, ЗТө IV зуун)

Залуусыг уруу татсан хэмээн шүүхийн өмнө дуудагдсан Сократын үгийг Афины шүүхэд Платон сонордуулжээ. Гэсэн ч амжилт олсонгүй. Сократ буруутай гэгдэж, удалгүй хортой ургамал уун амиа егүүтгэсэн юм.
Алдарт мөр: “Явах цаг боллоо. Бид зам замаа л дагана. Би үхнэ, та нар амьдарна. Харин аль нь илүүг Бурхан л мэднэ”.

Пэтрик Хенри (“Эрх чөлөө, эсвэл үхэл”, 1775 он)

1775 онд колони мужуудын төлөөлөгчид Виржинид чуулж, Британийн эсрэг хүч хэрэглэх эсэх асуудлыг хэлэлцэх үеэр П.Хэнри Ричмонд дахь сүмийнхээ хоймроос доорхи үгийг хэлж олныг уриалан дуудсан юм.
Алдарт мөр: “Гав гинж, боолчлолын үнээр олдсон амьдрал тийм үнэ цэнэтэй, амар амгалан нь хүртэл сайхан байна гэж үү? Бусад нь чухам юу сонгохыг би мэдэхгүй. Харин надад эрх чөлөө л олго, эсвэл үхүүлээд аль”.

Фредерик Дуглас (“Америк дахь боолчлолын ноёрхол”, 1852 он)

Мэрилэндийн уугуул боол Ф.Дуглас 1838 онд эрх чөлөөгөө олохоор нутгаасаа зугтаж, 1845 онд бичсэн дурсамж номоороо алдаршжээ. Суугуул нутаг Нью-Йоркийн Рочестерт жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдрийн цуглаанд уригдах болсон тэрбээр 1852 оны долдугаар сарын 4-нд боолчлолын шударга бус нийгмийн тухай алдарт үгээ хэлсэн юм.
Алдарт мөр: “Хуучин тунхаг, шинэ зарчмуудаа баримтлах гээд ч энэ улс жигшин зэвүүцмээр хэвээр байна. Америкийн өнгөрсөн, одоо гаж үзэгдлээр дүүрэн. Гэтэл ирээдүй нь ч мөн тийм л гаж бүхэн рүү хазайжээ”.

Абрахам Линкольн (“Геттисбургийн илтгэл”, 1863 он)

Иргэний дайны халуун бүсүүдийн нэгд Ерөнхийлөгч А.Линкольн 265 үгтэй, гурван минут орчим үргэлжилсэн тун богино мэдэгдэл хийсэн юм. Геттисбургийн тулаанд амь үрэгдсэн цэргүүдийн булшинд хүндэтгэл үзүүлснийхээ дараахан тэрбээр цэрэг эрст чухам юуны төлөө тэмцэж байгааг нь сануулсан юм.
Алдарт мөр: “87 жилийн өмнө бидний аавууд энэ тивд шинэ үндэстэн байгуулахдаа иргэн бүрийг нь тэгш эрхтэй байгаасай л гэж хүссэн”.

Сюзан Б.Антони (“Эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх илтгэл”, 1873 он)

Сюзан Б.Антонийг 1872 оны Ерөнхийлөгчийн сонгуульд саналын хуудас бөглөснийхөө төлөө 100 ам.доллараар торгосон юм. Эл шударга бус явдалд ихэд дургүйцсэн тэрбээр эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхийн тухай анх ам нээж, Нэгдсэн Улсын өнцөг булан бүрт зоримог, шийдэмгий дуу хоолойгоо хүргэж байв. С.Б.Антони болон түүнийг дэмжигчдийн уйгагүй тэмцлийн дүнд АНУ-ын эрх баригчид эмэгтэйчүүдийн сонгуульд оролцох эрхийг баталгаажуулсан хуулийн XIX заалтыг 1920 онд баталжээ. С.Б.Антони дээрх торгуулийн төлөөгүй билээ.
Алдарт мөр: “Эрчүүд, тэр дундаа цагаан арьст эрчүүд энэ улсыг байгуулаагүй. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх чөлөөг хангах гэж бус эр, эм ялгалгүй бүгдийн эрх чөлөөг сахин хамгаалахын тулд бид хамтдаа энэ улсыг байгуулсан”.

Уинстон Черчилл (“Цус, зүтгэл, нулимс, хөлс”, 1940 он)

Их Британийн Ерөнхий сайдын хувиар олонд хүргэсэн анхны илтгэлээ Уинстон Черчилл нацист Германы дээрэнгүй бодлогыг эсэргүүцэхэд зориулжээ. Доорхи үгээрээ тэрбээр Британийн хүчийг зангидаж чадсан юм. Харин бүрэн илтгэлийг нь дайныг эсэргүүцсэн дэлхийн түүхэн дэх гайхамшигт уриалгуудын нэг гэдэг.
Алдарт мөр: “Та нар ямар бодлоготой вэ гэж асуу л даа. Бурхны хайрласан хүч, эр зоригоор балмад араатан, гамшигт дайныг далайд, эх газарт, тэнгэрт ч таслан зогсоох. Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт нэгдэж, харанхуй замаар явахгүй байх. Энэ бидний бодлого”.

Жон Ф.Кеннеди (“Тангараг өргөх ёслолын үг”, 1961 он)

Ерөнхийлөгчийн хувиар хийх анхны мэдэгдлээ АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу Ерөнхийлөгч, 43-хан настай Ж.Ф.Кеннеди хоёр сар гаруй бичиж, засварласан гэдэг. Тэрбээр товч бөгөөд утга төгс мэдэгдлээрээ төрийн өмнө хүлээх үүргийг иргэддээ сануулж, олны сэтгэлийг булааж чадсан юм.
Алдарт мөр: “Америкчууд минь, төр улс бидэнд юу өгөх вэ гэж бус бид төр улсдаа юуг бүтээж чадах вэ гэж өөрсдөөсөө асуу. Дэлхий нийт ч одоо Америк яах вэ гэж бус бид хамтдаа юуг цогцлоох вэ гэж асуух болно.”

Мартин Лютер Кинг (“Надад мөрөөдөл бий”, 1963 он)

Вашингтон хотноо Линкольны дурсгалын цогцолбороос хэдхэн алхмын наана М.Л.Кинг арьс өнгөөр ялгаварлах Америкийн бугшсан хавдрыг хөндөж, нийгмийг эрүүлжүүлэх ёстойг зоригтойгоор уриалсан юм. Түүний илтгэл Америкийн төдийгүй дэлхийн уран илтгэлийн түүхэнд мөнхөрсөн. Дараа жил нь буюу 35 настайдаа М.Л.Кинг Нобелийн энхтайвны шагнал гардагсдын хамгийн залуу нь болжээ.
Алдарт мөр: “Бид энэ эзгүйрсэн газар хүртэл ирж “Яг одоо” хэмээх үгийн учрыг Америк оронд сануулахыг хүслээ. Одоо хүлээх, хойш суух цаг биш. Одоо ардчилсан амлалт өгөх цаг.”

Линдон Жонсон (“Америк амлалт”, 1965 он)

1965 онд Алабамагийн Селма хотод иргэний тэгш эрхийн төлөө тэмцэгчдийн эсрэг дэгдсэн аймшигт хүчирхийллийн дараа Ерөнхийлөгч Линдон Жонсон “Бид бүхнийг даван туулах ёстой” хэмээн Америк дахь арьс өнгөний үзлийг эцэс болгохоор мэрийжээ. Тэрбээр төрийн тэргүүний хувиар анх удаа эсэргүүцлийн хөдөлгөөний талаар байр сууриа илэрхийлж, Тэгш эрхийн тунхгийг батлахаар зориг шулуудсан юм.
Алдарт мөр: “Ухамсарын асуудал энд яригдаагүй. Бусад америкчуудынхаа сонгох, сонгогдох эрхийг үгүйсгэх нь туйлын буруу. Улс, үндэсний эрх ашиг ч энд яригдаагүй. Гагцхүү хүний эрхийн асуудал бүхнээс дээгүүр байх ёстой. Энэ та бүхний хүлээсэн хариулт гэдэгт би итгэж байна.”

Рональд Рейган (“Бранденбургийн илтгэл”, 1987 он)

Берлин хотын Бранденбург хаалганы өмнө хэлсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн үг тухайн үед ЗСБНХУ-ын тэргүүн Михаил Горбачевт зориулсан “өдөөлт” гэгдэж байв. Түүний үг олныг гайхшруулж, ихээхэн шүүмжлэл дагуулсан. Харин 1989 онд Берлиний хана нурсны дараа Р.Рейганы үгийг хүн бүр дурссан юм. өдгөө барууны болон Америкийн түүхчид, хэвлэл мэдээллийнхэн түүний илтгэлийн гол шигтгээ болсон доорхи үгийг “дэлхийг өөрчилсөн” хэмээн тодорхойлж байна.
Алдарт мөр: “Ноён Горбачев, энэ ханыг нураагаач!”



Эх сурвалж

http://sonin.mn/2008/10/%D1%88%D0%B8%D0%BB%D0%B4%D1%8D%D0%B3-10-%D0%B8%D0%BB%D1%82%D0%B3%D1%8D%D0%BB/

Г.Лхагвадулам

Yе үеийн удирдагчид ихэвчлэн олныг татах чадвар, уран яруу илтгэх авъяасаараа амжилтанд хүрсэн байдаг.

Тэднээс бүхэл бүтэн улсын хувь заяа хийгээд дэлхийн түүхийг өөрчилсөн нь цөөнгүй. “TIME” сэтгүүл бүх цаг үеийн арван шилдэг илтгэл, тэдгээрийг алдаршуулсан сэтгэл догдлом хэсгүүдийг нэрлэж байна. Доорхи алдартнуудын хэлсэн үг түүхэнд яах аргагүй тодоор бичигдэх ч америк үзэмжээр сонгогдсоныг нь онцлох хэрэгтэй биз.

Кока кола-ийн захирал асан Брайн Дайсоны 30 секундын хүчирхэг илтгэл

30 seconds speech by Brian Dyson - Former CEO of Coca Cola


"Imagine life as a game in which you are juggling some five balls in the air.
They are WORK, fAMILY, HEALTH, FRIENDS, and SPIRIT and you are keeping all of these in the air.
You will soon understand that work is a rubber ball. If you drop it, it will bounce back.
But the other four balls - FAMILY, HEALTH, FRIENDS and SPIRIT are made of glass.
If you dop one of these, they will be irrevocably scuffed, marked, nicked, damaged, or even shattered. They will never be the same.
You must understand that and strive for it."

Work efficiently during office hours and leave on time. Give the required time to your family, friends, and have proper rest.

Орчуулга нь:
Амьдралыг агаарт таван бөмбөг жонглиордох тоглоомтой зүйрлэе. Энэ 5 бөмбөг нь ажил, гэр бүл, эрүүл мэнд, найз нөхөд, сэтгэл зүрх бөгөөд чи эдгээрийг бүгдийг нь агаарт тогтоож байгаа. Чи удахгүй "ажил" нь резинэн бөмбөг болохыг мэдэх болно. Хэрэв чи үүнийг унагавал буцаад ойгоод ирнэ. Харин бусад 4 болох ГЭР БҮЛ, ЭРҮҮЛ МЭНД, НАЙЗ НӨХӨД, СЭТГЭЛ ЗҮРХ нь шилэн бөмбөг юм. Хэрэв чи эдний аль нэгийг унагавал тэд дахиж сэргээх боломжгүйгээр эвдэрч, элэгдэж, зүсэгдэж, бүр үйрэн үгүй болох болно. Тэд хэзээ ч өмнөх шигээ байхгүй. Чи үүнийг ухаарч, хичээх хэрэгтэй. Ажлын цагтаа үр бүтээлтэй ажиллаж, цагтаа ажилаасаа гарч бай. Гэр бүл, найз нөхөддөө хангалттай цаг зарцуулж, бас сайн амарч байгаарай.



...
Богинохон хэрнээ ухаалаг хүчтэй илтгэл юм ааа

Sunday, September 11, 2011

Эрчүүд ба хүүхэнүүд

Эрчүүд найз охиныхоо “анхны эр хүн” нь байхыг хүсдэг.
Эмэгтэй нь найз залуугынхаа “сүүлчийн эмэгтэй” байхыг хүсдэг.
Эр хүн найз охиноо “найзынхаа найз охин”-той зүйрлэж харна.
Эмэгтэй нь залуугаа “аав”-тайгаа зүйрлэж харна.
Эр хүн мартаж чадсан ч өршөөхгүй гэдэг.
Эмэгтэй нь өршөөсөн ч мартаж чадахгүй гэдэг.
Эр хүн хаягдах юм бол өөр эмэгтэйгээр түүнийг мартахийг хүсдэг.
Эмэгтэй нь хаягдах юм бол өөр залуугаас түүнийг мэдрэхийг хүсдэг.
Эр хүн сайхантай үерхэж, сайнтай нь суухыг хүсдэг.
Эмэгтэй нь сайнтай үерхэж, сайхантай нь суухыг хүсдэг.
Эр хүн сэтгэлээ уран үгээр илэрхийлнэ.
Эмэгтэй нь үгэндээ сэтгэлийн чимэгээ илэрхийлнэ.
Эр хүн эмэгтэй хүнийг харж байж л мэднэ гэдэг.
Эмэгтэй нь эр хүнийг мэдрэмжээрээ л мэддэг.
Эр хүн нүдээрээ дурладаг
Эмэгтэй хүн чихээрээ дурладаг
Эрэгтэй хүн хэрэгцээтэй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин илүү үнэ төлдөг.
Эмэгтэй хүн хэрэгцээгүй нэг ширхэг зүйлээ авахын тулд хоёр дахин бага үнэ төлдөг.
Эмэгтэй хүн нөхөрт гартлаа өөрийнхөө амьдралын төлөө санаа зовдог.
Эрэгтэй хүн эхнэр автлаа огт санаа нь зовдоггүй.
Амжилт дүүрэн эрэгтэй хүн эхнэрийнхээ үснээс илүү мөнгө олж чадна.
Амжилт дүүрэн эмэгтэй өөр шигээ амжилт дүүрэн эрэгтэйг олно.
Эмэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эрэгтэйгээ сайн ойлгож бага хайрла.
Эрэгтэй хүн аз жаргалтай байхын тулд эмэгтэйгээ их хайрлаж бага ойлго.
Гэрлэсэн эрэгтэй ганц бие эрэгтэйгээс илүү амьдардаг боловч удаан амьдрах сонирхол бага байдаг.
Гэрлэсэн эрэгтэй өөрийнхөө алдааг мартах хэрэгтэй. Нэг ижил зүйлийг хоёр хүн дурсан санах хэрэггүй.
Эмэгтэй хүн гэрлэхдээ сүйт залуугаа өөрчлөгдөхийг хүсдэг. Гэвч сүйт залуу нь өөрчлөгдөггүй.
Эрэгтэй хүн гэрлэхдээ сүйт бүсгүйгээ өөрчлөгдөхгүй байхыг хүсдэг. Гэвч сүйт бүсгүй нь өөрчлөгддөг.

Thursday, September 8, 2011

Хайр дурлалын шүүхийн тогтоол

МОНГОЛ УЛСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ШҮҮХИЙН
ХЯНАЛТЫН ШАТНЫ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ


2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 247 Улаанбаатар хот

Г-Д ХОЛБОГДОХ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ

бла бла бла ... (товчлов) хэлэлцэв.
...
...
бла бла бла ... (товчлов) -жээ.

ХЯНАВАЛ:
Ялтан Г нь 2011 оны 06 дугаар сарын 21-нээс 2011 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө хохирогч Н-тай танилцан, анхны харцаар ухаа мэдрэлээ алдатлаа дурлаж (танилцан гөлөрч зогсохдоо 2 чихээ хөлдөөснөө тухай үедээ мэдрээгүй нь шүүх эмнэлгээс тогтогдсон) өдөр шөнөгүй хойноос нь чаргууцалдан толгойг нь эргүүлж бие биенээсээ өөр эсрэг хүйстэн нүдэнд нь торохооргүй болтлоо хайртай болцгоосон нь нотлогджээ.

Мөн ялтан Г нь хохирогч Н-д өөрийн саналаар гэрлэх санал тавьж 2011 оны 09 дүгээр сарын 04-нд гэрлэсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдсон болно.

Монгол Улсын Хайр Дурлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.7-д "ялтан өөрийн саналаар гэрлэх санал тавин гэрлэсэн бол насан туршид нь хайрлан халамжилж, хайргүй болсон ч хайртай дүр эсгэн халамжилж, цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэн, араар нь тавихгүй, араараа тавиулахгүй байж бие болон сэтгэлийн жаргал эдлүүлэх хугацаагүй ялыг чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлнэ" гэж заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн "ялыг энгийн дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэдэг 143 дугаар шийтгэх тогтоолыг "ялтан Г нь ухаан мэдрэлээ алдатлаа дурласан буруутайд тооцож, чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэж өөрчилсүгэй.

Monday, July 25, 2011

Ухаантай эхнэр

Хуримын анхны өдрөө би эхнэрээ гэртээ хоёр гар дээрээ өргөн авч оруулсан юм. Хуримын машин бидний амьдрах нэг өрөө байрны гадна зогсож байлаа. Миний найзууд: "Эхнэрээ гар дээрээ өргөж ор!" гэж шаардсан юм. Ингээд л би эхнэрээ гэртээ өргөн оруулахад, тэр минь инээмсэглэж байсансан. Энэ өдрөөс хойш би хүчирхэг, аз жаргалтай нөхөр болсон юм даа.
Цаг хугацаа улиран одсоор түүнээс хойш арван жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдрал хэвийн үргэлжилсээр байв. Бид хүүхэдтэй болж, миний хувьд мөнгө олж, гэр бүлээ тэжээхийн тулд бизнес эрхэлж эхэллээ. Бидний хөрөнгө аажмаар өссен боловч эхнэр бид хоёрын харилцаанд бага зэрэг нөлөөлсөн юм. Тэрээр төрийн албанд ажилладаг бөгөөд өглөө бүр бид гэрээсээ хамт гарч, гэртээ цуг ирцгээнэ. Удалгүй хүү минь сургуульд орлоо. Амьдралын өдөр хоногууд үргэлжилсээр...
Гэтэл Нина гэдэг бүсгүй миний амьдралд орж ирлээ. Энэхүү үйл явдал ингэж өрнөсөн юм. Нэгэн нартай өдөр би цонхон дээрээ зогсож байлаа. Нина гэнэт орж ирээд миний араас тэвэрч авав. Түүнээс хойш би түүнд бүх талаараа татагдаж эхлэв. Тэр ч байтугай би түүнд байр худалдан авч өглөө. Нина намайг охидын нүд булаасан залуу гэж хэлдэг байсан. Миний эхнэр ч мөн гэрлэхдээ ингэж хэлж байсан санагдана. Би дотроо эхнэрээ араар нь тавьж болохгүй шүү дээ гэж бодсон боловч сэтгэлээ татаж авч чадсангүй.
Тэгээд би Нинагийн гараас бариад "Чи одоо тавилгаа сонгоорой! Би компани дээрээ хийх ажилтай!" гэхэд тэр дургүй байлаа. Энэ үед эхнэртээ салах тухайгаа хэрхэн яаж хэлэх вэ гэж сэтгэл минь ихэд түгшиж байсан. Үнэндээ миний эхнэр маш сайн эзэгтэй бөгөөд орой бүр хоолоо хийгээд тун завгүй байдаг. Нэгэн удаа хамтдаа оройн хоолоо идээд сууж байхдаа би түүнд тоглоомоор "Хэрвээ бид салбал чи яах вэ?" гэж асуухад тэр над руу хэсэг гайхаж харснаа юу ч хэлээгүй. Түүний хувьд салалт гэдэг төсөөлөхийн аргагүй хол зүйл байж дээ. Хэрвээ би нухацтайхан хэлсэн бол тэр чухам яах байсан гэдгийг төсөөлж чадахгүй байв.
Дараачийн өдөр эхнэр ажлын өрөөнд орж ирэхэд, Нина зөрөөд гарав. Миний бүх ажилтан эхнэрт минь аятайхан харагдахыг хичээж байгаа нь илт харагдана. Тэр минь ямар нэгэн сэжиг авсан бололтой, ажилчид руу инээмсэглэн харах боловч түүний нүдэнд шаналж байгаа нь илт мэдрэгдэв.
Нина өдөр бүр надад "Чи түүнээс салах хэрэгтэй! Хоёулаа хамтдаа амьдаръя!" гэж шаардана.
Нэг удаа би эхнэрийнхээ гарыг бариад, "Би чамд нэг зүйл хэлмээр байна!" гэхэд тэр минь ихэд шаналж байгаа бололтой чимээгүй байв. Би зориг гарган, "Би чамаас салмаар байна" гэж хэлэхэд,
"Яагаад?" гэж тэр асуулаа. Би түүний асуултаас зайлсхийсэн болов. Энэ бүрхэг хариулт түүний уурыг хүргэж орхив. Гэнэт тэр халбагаа аваад над руу шидэж, "Чи ч эр хүн юм даа!" гэж хашгирав. Тэр шөнө бид хоёр үг сольсонгүй. Эхнэр минь уйлсаар, "Бидний гарлэлт яагаад салах сарнихдаа тулав гэдгийг чамаас мэдэхийг хүсэж байна!" гэж хэллээ. Тэгэхэд би түүнд зөв хариулт өгч чадсангүй. Учир нь миний сэтгэл зүрх Нина руу явчихсан шүү дээ. Сэггэл минь маш их өвдсөн тул би түүнтэй салах өргөдлөө бичихдээ "Эхнэрийгээ байшин, машин, миний компанийн 30 хувийн эзэмщих эрхтэй" гэж тодорхойллоо. Харин эхнэр үүнийг харснаа шууд л ураад хаяв. Сэтгэл өвдөж эхэллээ. Арван жил хамтдаа амьдарсан бүсгүй минь нэг л өдөр танихгүй хүн болчихлоо. Гэхдээ би хэлснээсээ буцсангүй, Эцэст нь тэр миний төлөвлөснөөр өмнө минь ирээд уйлав. Миний хувьд түүний уйлах нь тэр хүлээн авч байгаа юм шиг санагдана. Миний салах тухай санал аажимдаа тодорхой болсон юм.
Нэгэн орой би үйлчүүлэгчидтэйгээ уулзаад гэртээ ирлээ. Харин би эхнэрийгээ ямар нэгэн зүйл бичиж байхыг олж харав. Би ядарсан тул унтахаар хэвтлээ. Шөнө дунд гэнэт сэрсэн чинь эхнэр минь ширээн дээр сууж байна. Би юу ч хэлсэнгүй буцаад унтав. Өглөө болоход эхнэр минь салах болзлоо хэлэв. Тэр надаас юу ч авахыг хүссэнгүй. Намайг түүнээс нэг сарын дараа салахыг хүсэж, тэр хугацааг хүртэл энгийн амьдрах ёстой гэлээ. Түүний ингэж хэлэх шалтгаан нь ойлгомжтой байлаа. Хүү минь зуслангаас нэг сарын дараа ирэх бөгөөд түүнийг ирээд аав ээж хоёрыгоо салсан гэдгийг бүү хараасай гэж тэр боджээ. Ингээд тэр салах болзлоо егчихөед надаас иигэж асуусан нь : " Хуримын өдөр чи намайг гэртээ хэрхэн оруулж ирснээ санаж байна уу?" гэхэд тэр жилийн гэгээн, сайхан дурсамжуудаа эргэн дурсаж эхлэв. Би толгой дохиж "Санаж байна" хэмээн хариулахад.
Эхнэр: "Чи намайг хоёр гар дээрээ өргөөд оруулж байсан шигээ салах үедээ ч бас хоёр гар дээрээ өргөөд, гэрээсээ гаргах ёстой! Өнөөдреес эхлэн чи намайг бүтэн сарын турш өдөр бүр унтлагын өрөөнөөс үүд хүртэл өргөж гаргах ёстой!" гэв. Хариуд нь би инээмсэглэн зөвшөөрлөө. Хөөрхий эхнэр минь тэр сайхан өдрүүдийг дурсан санаж, салахдаа ч гэсэн утга учиртай байя гэж бодсон байх даа.
Харин би Нинад эхнэрийнхээ салах болзлын талаар ярихад, тэр "Тэнэг санаа байна" гээд шоолон инээж байснаа, "Эхнэр чинь ямар ч заль хэрэглэлээ гэсэн чи түүнээс салах ёстой шүү" гэж ууртай хэлэв. Түүний энэ үг яагаад ч юм намайг тавгүй болгож орхилоо.
Эхнэр бид хоёр салах тухай ярьж эхэлснээсээ хойш бие биенээсээ их хөндий байдаг болов. Эхний өдөр түүнийг өргөхөд нэг л тухгүй байв. Хүү минь бидний араас баярлан алгаа ташиж, аав ээжийг өргөж байна хэмээн хөөрөн баясна. Хүүгийн хэлэх үгс миний сэтгэлийг өвтгөж байв. Унтлагын өрөөнөөс зочны ерөө, дараа нь хаалга хүргэж, 10-аад метр алхав.
Миний эхнэр нүдээ аниад. "Өнөөдрөөс эхлэе дээ! Гэхдээ хүүдээ энэ тухай ярих хэрэггүй" гэж зөөлөн шивнэлээ. Би сандарч толгой дохиж, түүнийг хаалгаар гаргаад орхилоо. Ингээд тэр автобусаар ажил руугаа яаран одлоо.
Хоёр дахь өдөр өргөхөд арай хөнгөхөн байлаа. Тэр миний цээжээр тэврэхэд. түүнээс дасал болсон сайхан үнэр үнэртэж байв. Би ийм
сайхан хатагтайн гоо сайхныг олж хараагүй их удсанаа ухаарав. Гэхдээ тэр минь зал\л~хан харагдахаа больжээ. Нүүрэн дээр нь бага зэрэг үрчлээ суусан байв.
Гурав дахь өдөр. Тэр надад. "Тадна цэцэрлэгийг засварлаж байгаа тул болгоомжтой яваарай!" гэж шивнэв.
Дөрөв дэхь өдөр би түүнийгээ өргехөд, бид одоо ч гэсэн сайхан хосууд хэвээр юм байна гэдгээ гэнэт ухаарч билээ. Харин тэр үед Нинагийн тухай болол аажмаар замхарч эхэлсэн. Тав болон зургаа дахь өдөр тэр надад зарим нэг зүйлийн талаар сануулав. "Индүүдсэн цамц маань хаана байгаа, хоол хийхдээ болгоомжтой байх" талаар ярихад би толгой дохилоо. Харин би түүнд татагдах нь нэмэгдлээ. Би энэхүү болсон явдлын талаар Нинад хэлсэнгүй. Өдөр бүр л эхнэрээ тэврээд явахад арай амархан болоод ч байгаа юм шиг санагдав. Магадгүй өдөр бүр давтдаг болохоор тэр юм болов уу? Би түүнд, "Чамайг тэврээд явахад тийм хэцүү байдаг больжээ" гэхэд, тэр өөрийнхөө даашинзуудаас өмсөхөөр сонгосон боловч бүгд томдож байлаа. Эхнэр минь: "Миний бүх даашинз таргалчихсан байна" гэхэд миний инээд хүрсэн ч, би хүчтэй болохоор биш, тэр минь тураад байгаа учраас хөнгөхөн болоод байгааг мэдэв. Энэ үед би түүний сэтгэлд ямар их шаналал авчирч байгаагаа ухаарлаа. Дахиад л миний сэтгэл шаналсаар ... . Би эхнэрийнхээ хүзүүнд аажим хүрэх үед хүү минь орж ирээд. "Ааваа одоо та ээжийг өргөж гаргах цаг боллоо!" гэлээ. Энэ бүхэн хүугийн минь хувьд их сонирхолтой байгаа бололтой. Эхнэр минь намайг хүүгээ
чанга тэврэхийг хүсэв. Би сүүлийн мөчид санаагаа хувиргах вий гэж их айлаа. Би түүнийг гартаа тэврээд унтлагын өрөөнөөс зочны өрөө рүу тэгээл хаалта руу авч явав. Түүний гар нь миний хүзүүг зөөлөн илбэхэд. түүнийгээ хуримын өдөр авчирсан шиг чанга тэврэн гаргалaa. Гэхдээ тэр минь турж эцээд, улам хөнгөхөн болсон нь намайг их гунигтай болгочихов. Ингээд хамгийн сүүлчийн өдөр би түүнийгээ гартаа тэвэрсэн боловч алхаад явахад хэцүү байлаа. Хүү минь сургуульдаа нилээд эрт явжээ. Эхнэр минь: "Үнэндээ би чамайг насан туршдаа миний түшиг тулгуур болж явна гэдэгт найдаж байна" гэхэд, түүнийгээ чанга гэгч тэврээд "Чи бид хоёрт нэг л зүйл дутаад байсан юм байна. Бид хоёр бие биедээ ойр байлгүй дэндүү их удсан байна шүү дээ" гэлээ.
Би хаалгаа ч хаалгүй, машин руугаа гүйлээ. Хойшлуулах л юм бол миний санаа өөрчлөгдөх вий гэж айж байв. Дээд давхар руу шууд гарахад Нина хаалгаа нээн угтав. Би түүнд "Уучлаарай, Нина! Би салахаа болилоо! Чамаас уучлалт гуйх гэж ирсэн юм. Би эхнэрээсээ салмааргүй байна. Бидний гэрлэлт уйтгартай байсан нь магадгүй чи бид хоёр амьдралын энгийн нандин зүйлсийг анзаардаггүй байсантай холбоотой байж болох юм. Бид бие биенээ хайрлахаа болиогүй юм байна" гэж хэллээ. Би түүнийгээ гэртээ өргөн авч орсноос хойш тэр минь надад хүү төрүүлж өгсөн. Одоо би түүнийгээ хөгшин болтлоо хайрлахаар шийдлээ. Уучлаарай!"
гэв.
Нина гэнэтхэн ухаан орсон бололтой хацар дээр минь тас хийтэл алгадаад, хаалгаа чанга хаагаад уйлж байгаа нь сонсогдоно. Би доошоо буугаад ажил руугаа явлаа.
Цэцгийн дэлгүүрийн хажуугаар өнгөрөхдөө би эхнэртээ дуртай цэцгийг нь захиалав. Худалдагч охин мэндчилгээний үг бичихийг надаас гуйхад нь би инээмсэглэн "Чамайгаа насан туршдаа өргөн гаргаж байх болно" гэж бичсэн билээ.

Хардалт

Хайр дурлалыг тэсэж ядан хүлээсэн нэгэн охин байжээ. Тэр охин нэг удаа ойгоор зугаалж, явахдаа өлсөж үхэх гэж буй хоёр шувууг олоод гэртээ авчирч, торонд хийв. Охин тэднийгээ ихэд хайрлаж, шувууд ч тэнхэрч, өглөө бүхэн тэд охинтой гайхамшигт сайхан дуутаар мэндэлдэг болов. Шувуудаа их хайрладаг бөгөөд тэдний энэ гайхамшигт дууг үүрд мөнх үргэлжлээсэй гэж боддог байлаа.
Нэг өдөр охин торныхоо хаалгыг нээлттэй орхиж гэнэ. Хоёр шувууны арай хүч тэнхээтэй нь торноос гараад нисжээ. Охины дээгүүр хайртай шувуу нь эргэлдэн нисэхэд, түүнийгээ нисээд алга болчих вий, эргээд харахгүй байх вий хэмээн сэтгэл нь ихэд хямарч, ойртон ирэхэд нь барьж авлаа. Шувуугаа алдчих вий хэмээн маш их айсан тул тэр чанга барьж байв. Алгаа нээтэл, хөөрхий шувуу аль хэдийнээ үхжээ. Охины яахаас ч буцахгүй, хатуу чанга, салж чадахгүй хайр нь түүнийг алсан юм.
Харин нөгөө шувуу нь торны буланд хөдөлж ядан байхыг охин анзаарав. Охин хайртай шувуунд нь асар их эрх чөлөө хэрэгтэй байгааг мэдэрчээ. Цэвэр тунгалаг, хөх тэнгэртээ шувуу нь чөлөөтэй нисэх нь ямар сайхан болохыг ухаарлаа. Охин шувуугаа торноос нь гаргаад. хөх тэнгэр өөд зөөлөн өргөв. Хайртай шувуу нь охиныг тойрон эргэлдэж байлаа. Шувуу нь аз жаргалтай байгааг хараад, охины сэтгэл жаргалтай боллоо. Түүний сэтгэл зүрх нь түүнийгээ явуулсандаа огт харамсахгүй байв. Учир нь тэр шувуугаа аз жаргалтай байлгахыг л хүссэн юм. Гэнэт өнөө шувуу охины мөрөн дээр зөөлөн газарджээ. Ингээд охинд урьд өмнө нь хэзээ ч сонсогдож байтаагүй нэгэн сайхан дууг дуулж өгч гэнэ.
Хайраа алдах хамгийн амархан арга бол хатуу чанга барьж бай! Харин хайраа аварч, насан үүрд хадгалья гэвэл түүндээ нисэх далавч өгөхөд оршино.

Saturday, July 16, 2011

минийх

Чамд хүрээгүй хайр минь шөнийн тэнгэрт түгэж
Чамд хэлээгүй үг минь шүлгийн дэвтэрт үлдэж
Чамд итгэсэн итгэл минь шүүдрийн уснаа шинэсэн ч
Чамд гомдоогүй зүрх минь чиний л төлөө цохилно...


Сэрүүнд буусан хурыг цас гэж хэлдэггүй
Сэтгэлд хурсан зовлонг сэржим өргөж тайлдаггүй
Өндөрт мандсан нарыг үүлнээс бусад нь хаахгүй
Үнэнч үерхсэн нөхөрлөлийг үхлээс бусад нь салгахгүй

Чи. Газар хэн нэгэн албаар унагаад гишгэж орхисон сарнай юм болов уу? Аль эсвэл талын олон цэцэгсээс сондгойрч ургасан сарнай юу? Харин би өнгө үзэмж сайтай биш ч анагаах чадвар бас сарнайг хайрлах увьдастай шидэт хагд өвс юм. Гэвч би яг ямар сарнайг хайрлахаа үл мэднэ

Нүдээрээ инээж зүрхэндээ дуралчихаад
Нүрэл биш ээ энэ чинь дурлал гэж
Цагаахан сэтгэлээр чамайгаа хайрласан би
Цаг нь болоогүй учирал байсаныг сая л ойлголоо.

Би мод нахиалах шиг хайр дэлбээлүүлэгч уяхан хавар байна.
Би говийн халуун элс шиг төөнөх нар мэт зун байна.
Би навчис хийсэх мэт бодол хөврүүлэх налгар намар байна.
Би хүсэл бүхэн цагаахан байх шиг цасан ширхэгтэй өвөл байна


Б.Ганзориг

Бусдад байтугай Бурханд ч биш өөртөө л таалагдах гэж амьдарна. Б.Ганзориг


Уулзалгүй удвал санаад, Уулзахаараа салмааргүй санагддаг саваагүй ч юм шиг сахилгагүй ч юм шиг хэдэн найзууддаа хайртай шүү. Б.Ганзориг

Надаас зугтах ганцхан зүрх рүү тэмүүлэх нь над руу тэмүүлэх мянган зүрхнээс зугтахаас амархан. Б.Ганзориг

Өөрийгөө хайрлана гэдэг бусдыг хайрлаж байгаагийн нэг илрэл юм. Б.Ганзориг

Дэлхий ертөнц хэдий чинээ өргөн уудам болохыг ойлгож мэдэх тусам үймүүлж сахилгагүйтэх зүйл төдий чинээ их олон гэдэгийг мэдэх юм. Б.Ганзориг

Гэгээрэх гэдэг нь галзуу хүний тэнэглэл биш. Б.Ганзориг

Хором мөч бүхэн түүх. Б.Ганзориг

Чалчаа хүнээс их юм сонсох нь хэрэгтэй хэрэггүй янз бүрийн мэдээлэлүүдээс хэрэгтэйг нь цуглуулж хөгжин дэвших нэг үндэс юм. Б.Ганзориг

шуурга хааяаа ширүүн ч салхи үргэлж байдаг. Б.Ганзориг

Сүүдэр байгаа цагт өчүүхэн ч гэсэн халуун сэтгэл байж л байгаа. Б.Ганзориг

Харагдаж байгаагаасаа илүү ихийг төсөөл. Б.Ганзориг

Таягтай доголон хүний хажуугаар Салхи татуулан гүйхгүй, Хараагүй сохор хүний хажууд Солонгийн өнгө, гэрлийн гайхамшигийг би ярихгүй. Б.Ганзориг

Амьдрал гэдэг нь хариулт нь тодорхой бодлого юм. Харин ямар тэгшитгэлээр яаж бодож гаргах нь таны хувь тавилан юм. Б.Ганзориг



Tuesday, July 5, 2011

Нэг аяга сүү


Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм
хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.

Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.

Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.

Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал

Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн байлаа

http://uranzohiol.miniih.com/index.php//home/post/23

ИЙМ НЭГЭН ХАЙР /ЄГЇЇЛЛЭГ/


Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан, дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа. Тулгаа, энэ усан бороонд тусгүй л юм болж дээ хөөрхий тусалсан нь дээр байх гэж бодоод дохио өгөн замаас гарсанаа нөгөөх машины урдхан талд очиж зогсов.

Тулгаа машин уруу ойртсоноо Do u need help? гэж хашгирхад анивчиж буй гэрэлд сайн харагдахгүй байсан эмэгтэй хэсэг дуугүй харж байснаа та Монгол хүн биш биз гэж асуухад Тулгаа нилээд гайхсанаа тийм гэхэд нөгөөх эмэгтэй өө ямар сайн юм бэ энэ хотод Mонгол хүн байдаг гэж бодооогүй шүү гэснээ дугуй хагарчихаад баларч байна, яаж сольдогыг нь мэддэггүй гэж хэлхэд эрүү ам нь чичэрч байгаа нь мэдэгдэв.

Тулгаа за за би солиод өгье гээд машинаа эргүүлж гэрлээ нөгөө машин дээр тусгав. Бүсгүйг миний машинд дулаахан сууж бай гэчихээд дугуйг нь сольж эхлэв. Бороо шаагин орсоор л... Тулгаа дугуйг нь сольж тавьчихаад машиндаа орж суув. Хувцас нь норж,үснээс нь ус дуслана.

Сая л хоёр биенээ тогтоож харцгаалаа. Тулгаа,дугуйгаа өөрөө сольж сурахгүй бол би дандаа ингэж дайралдаад байхгүй шүү гэхэд бүсгүй ойлголоо гээд инээснээ их даарч байна шүү! Энэ ойролцоо Старбакс кофены газар харагдсан хоёулаа халуун кофе уувал яасан юм бэ? гэхэд Тулгаад кофены аагтай үнэр сэн хийтэл үнэртэх шиг болход толгой дохилоо. Гадаа бороо орсоор л ...

Кофений газар хүн цөөтэй ,дулаахан агаад тохилог, хөгжим намуухан эгшиглэх ажээ. Тэд ширээнд өөдөөсөө харан тухлан сууцгаав. Намайг Болороо гэдэг би энэ Орландо хотод амьдардаг харин өөрөө хаана байдаг бэ? гэхэд Тулгаа Санфордод амьдардаг гэснээр тэд танилцав.Хөөрхөн нүдтэй юм байна гэж Тулгаа бүсгүйг ажиглаж суулаа.Болороо ч гэсэн Тулгааг нилээд ажиглан харах ажээ.

Тэд ажил төрөл,энээ тэрийг ярьсаар нилээд сууцгаав. Болороо би өглөө коллэжид сурдаг оройн цагаар дэлгүүрт ажилдаг юм манай ажил дээр очоорой гээд дэлгүүрээ зааж өгөв. Энэ явдалаас хойш нилээд хэд хоногийн дараа Тулгаа Болороогын ажил уруу явлаа. Заасан хаягаар нь очиход том үйлчилгээний төв дотор олон дэлгүүр байх бөгөөд арайхийж Болороогын дэлгүүрийг олов.

Болороо хувцас өлгөж байснаа Тулгааг харангуут хурдан алхалсаар ирсэнээ өөрийг чинь ирэхгүй юм байх гэж бодлоо шүү гээд инээмсэглэснээ хүлээж байгаарай миний цайны цаг ч болох гэж байна гээд эргэв. Тэд кофе ууцгаан элдэвийг хүүрнэн сууцгаав. Болороог гоё дэгжин, бас ч үгүй царайлаг бүсгүй болохыг Тулгаа ажаад авлаа. Болороогын яриа голдуу хөгжилтэй уйдахааргүй байсан тул цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй цайны цаг нь дороо л дуусчихлаа. Болороо, миний цайны цаг 7 гоос 7:30 хүртэл байдаг юм ирж байгаарай гээд нөгөөх гоё нүдээрээ инээвхийлчихээд цаашаа товор товор алхав. Тулгаа хэсэг явсанаа яагаад ч юм сэтгэл нь нэг л хоргодон, өөрийн эрхгүй эргэн хархад Болороо мөн эргэж харсан нь таарч санаа нь зовсон бололтой бушуухан цааш алхав.Үүнээс хойш Тулгаа өдөр бүр ажилаасаа ирэнгүүт усанд орж xувцасаа сольж аваад Болороогын дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ном, сэтгүүл үзэж сууудаг болсон бөгөөд Болороо цайны цагаараа инээмсэглэсээр орж ирнэ.

Тэр хоёр элдэв зүйл хаман ярьж, голдуу бие биеэндээ тохиолдсон хөгжилтэй зүйлүүдийг ярилцаж элгээ хөштөл хөхрөлдөн байхад Болороогын цайны цаг дороо л дуусчихна. Тулгаа ч номын санд хүлээгээд сууж байдаг, Болороо яарсаар гүйж орж ирдэг нь тэр хоёрын өдөр дутмын хийх ёстой ажил болсон байлаа.

Нэгэн амралтын өдөр тэр хоёр далайн эргээр зугаалав. Гутлаа үдээсээр нь холбож үүрчихээд далайн элсэн дээгүүр хөл нүцгэн баяр хөөртэйгээр алхалцгаав. Далайн ус ууртай гэгч түрхрэн цагаан хөөс цахруулан давалгаалж эрэг уруу тэмүүлсэнээ тэр дороо ааш нь дарагдаж элсэн дээгүүр жирэлзэн тэр хоёрын хөлд хүрээд буцна.

Энэ өдөр намуун, тэнгэрт бөртийх ч үүлгүй сайхан өдөр байлаа. Далайн мандал дээр яваа олон жижиг дарвуулт завинууд өнгө алаглан уран зураг шиг гоё харагдаж нүд баясгана.Зэрэгцээд алхаад л баймаар авч буцах цаг, нар гэж бас бий тул буцаж алхалцгаалаа.

Болороо ядарсан бололтой Тулгаагын мөрийг налан унтжээ. Тулгаа жолоогоо аль болох зөөлөн эргүүлж сэрээхгүйг хичээн хаазаа гишгэнэ.Болороогын байрны гадаа ирсэн боловч Тулгаа сэрээж төвдөлгүй хэсэг суув.

Хэсэг хугацааны дараа Болороо сэрсэнээ ингээд налаад унтаад л баймаар юм байна шүү дээ гээд инээмсэглэснээ гараа далалсаар шатаар өгслөө. Болороогын машин нь цав цагаан өнгөтэй, өөрөө голдуу цайвар өнгийн хувцас өмсдөг, учир Тулгаа би чамайг Цасан Охин гэж дуудаж байя гэхэд Болороо инээж надан таалагдаж байна, яагаад ийм нэр өгсөнийг асуухгүй ээ гэхдээ энэ нэр өөрт чинь таалагдаж байгаа бол надад таалагдлаа л гэсэн үг гээд нүдээ ирмэв. Үүнээс хойш Тулгаа Болороог Цасан Охин гэж дууддаг болов.

Удалгүй Тулгаа ажилаа дагаж Тампа хот уруу шилжлээ. Болороотой байнга уулзаж чадахаа болив. Нэг уулзахаараа хэн хэнтэйгээ уулзахыг их хүссэн нь харцнаасаа мэдэрцгээдэг байлаа. Уулзахаараа дэвэн дэлхийн юм хаман ярьж өөрсдийнхөө тухай асууж, ярьж чадалгүй өнгөрнө.

Гэхдээ л хоёр биенийхээ юу ч хамаагүй ярьж байгааг харж, сонсох нь тэр хоёрт жаргал байлаа. Өөдөөс нь ширтэж буй энэ хоёр дүрлэгэр нүд Тулгаагын зүрхэнд нэгэн зулыг аль хэдийн асаасан байлаа. Харин Болороогын дотоод ертөнцөд өөрийнхөө зулыг асааж чадсан эсэх ээ мэдэхгүй хий дэмий л шаналах ажээ. Хайр гэдэг энхрийхэн, ариухан, аугаа их ертөнц мөртлөө заримдаа үл ойлгогдох нууцлаг зүйлсээр элбэг байдаг нь түүний мөн чанар болов уу, яагаа ч үгүй байхад хамаагүй юм хэлээд хүн гомдоочих болов уу? гэж заримдаа бодно. Гэвч тэр нэгэн өдөр үнэхээр хар өдөр байлаа. Амралтын өдөр Тулгаа Болороогын ажилдаг хот уруу давхилаа. Бороо мөн орсоор л...

Машинаа зогсоолд тавьчихаад Болороогын дэлгүүр уруу алхаж явтал Болороо дэлгүүрээсээ гарч ирсэнээ цаахна зогсож буй өндөр залууруу гүйв. Тулгаа гайхан байрандаа зогсоод хартал Болороо гүйсээр нөгөө залууд тэврүүлсэнээ тэд цааш эргэн цахилгаан шатаар уруудав. Нөгөөх залуу Болороогын хүзүүн дээр гараа тавьж их л дотно яваа нь харагдав.

Хорвоо хөмрөх шиг хамаг амьсгаа нь зогсчих шиг болж Тулгаа алмайран хэсэг зогссоноо буцаж аажуухан гэлдрэв. Нэг мэдхэд машин дээрээ ирсэн байв. Болороо нөгөөх залуутай хэсэг алхсанаа Тулгаатай уулздаг кофений газар уруу оров.
Болороо, ахаа та сууж бай би кофе аваад ирье гээд цааш алхав. Төдөлгүй хоёр аяга кофе барьж ирсэнээ ахаа Та аав, ээж хоёр уруу утсаар ярьж байхад яадаг юм бэ! гэж зэмлэнгүй дуугархад өндөр залуу, ах нь яринаа, Нараа эгчийг чинь одоо сургууль төгсөхөөр Виржинна нүүдэг юм уу? гэж бодож байна гээд кофегоо уув.
Бороо бас л асгарсаар. Тулгаа машиныхаа хаазыг нилээд гишгэн хурдална. Түүний оюун ухаан төвлөрөхгүй л байлаа. Сэтгэл нь нэг нь хоосон оргино.

Нарийн замаар ортол чингэлэг тээврийн том машин гэнэт урдуур нь дарж орж ирхэд Тулгаа сандран машинаа буруу тийш нь дартал машин нь шарван өндөр далан уруу шидэгдэв. Үүнээс хойш юу болсоныг хэдий хир хугацаа өнгөрснийг ч мэдсэнгүй. Эмнэлгийн орон дээр ухаан оржээ.

Тулгаа эмнэлэгт сар орчим хэвтэхдээ зөвхөн Болороогын тухай л бодож байв. Гэвч яагаад ч юм бэ? түүнд гомдоод ч байх шиг.
Сарын дараа хөл дээрээ явж чадах болж эмнэлгээс гарлаа.
Гэвч яагаад ч тэссэнгүй такси аваад Болороогын ажил уруу давхилаа. Болороотой уулзаад юу гэж хэлэх, Болороо юу гэж асуухийг бодсоор явлаа. Эзэн авгайн Болороогын ээж нь нас бараад Монгол уруугаа буцаад хоёр долоо хонож байна шүү дээ! гэсэн үг Тулгыг лантуудаад газарт хадчих шиг болгожээ.
Болороод сэтгэлээ нээсэн ямар нэгэн үг хэлж чадаагүйгээ бодохоор нэг л уйтгартай.

Амралтын өдөр болохоор ёс юм шиг Болороогын ажил дээр очих боловч Болороо ирээгүй л байдаг байв. Тулгаа удалгүй ажилаа дагаж Чикаго хотоос баруун хойш байх Рокфорд хот уруу шилжилээ. Дэлхий эргэдгээрээ эргэж амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилсээр л.

Цаг хугацаа хурдан галт тэрэг шиг шунгинан өнгөрч нэг жил өнгөрсөн байв. Тулгаа энд жил илүү ажиллаад Флорида руугаа буцахаар болж хэдэн хувцасаа цүнхэндээ хийж машиндаа хийчихээд замдаа гарав.

Цасанд дарагдсан байшингууд түүний өмнөх гудамжаар цас арилгагч машинууд зөрөлдөн давхина. Чикагоор дайрч Гансүхийн хэдэн багажыг нь өгчихөөд цааш хөдлөе дээ гэж бодон хаазаа нэмэн хурдлав.

Тулгаа хоёр давхар нийтийн байрны өмнөх машины зогсоолд тэргээ тавьчихаад орц уруу орход хүмүүсийн шуугилдах нь сонсогдож баяр ёслол тэмдэглэж байгаа бололтой. Гансүхийн хажуугын л айл шинэ жил тэмдэглэж байна даа гэж бодсоор Гансүхийн хонхыг дарав. Хэд дарсан боловч хариу алга. Хүн байхгүй л юм байх даа гэж бодсоноо хажуу айлд нь үлдээедээ гээд 105 тоотын хонхыг дарав.

Удалгүй улаа бутарсан залуу хаалга онгойлгоход түүнтэй хамт дуу чимээ, хоолны үнэр зэрэг гарч ирэх шиг болов. Энэ багажийг 103-тоотын Гансүхэд өгчихгүй юу? гэртээ алга байх шиг байна гэхэд нөгөөх залуу за за гээд багажыг авч хаалгаа хаав. Шинэ жилийн ширээний ард олон хүмүүс сууцгааж, ид халцгааж, улаа бутарцгаасан харагдана.

Том шилэн цонхны цаана цас малгайлан зөөлөн гэгч нь бууна.
Үсээ гөлийтөл тосолсон ганган залуу өөдөөсөө харан суугаа бүсгүйг түрүүнээс хойш жоготойгоор харж байснаа хундагатай архи барьж энэ дагина чинь хаанаас ирсэн хүн бэ? Түрүүнээс хойш юм уухгүй байсан, энэ аяны дугараа, дуу дуулна аа гэхэд нөгөөх бүсгүйн нүүр нь улсхийн зовсон бололтой босов.

Ганган залуу нэрээ хэлээрэй гэж шахахад аманцар байрын цагаан бүсгүй өмнөөс нь Миний найз Болороо, флоридад сургуульд сурдаг, өвлийн амралтаараа манайд ирсэн юм, гэхдээ бас нэг залууг хайж яваа юмаа гэхэд хүмүүс алга ташин хашгирхад Болороо найз уруугаа янзгүй харсанаа нилээд ичсэн бололтой хацар нь улайв. Ямар дуу дуулахаа тэрээр бодон цонхоор гадагш харлаа. Гэтэл цаашаа алхаж яваа хүний дүрс нүдэнд нь тодров. Нэг л танил алхалт....

Гэнэт Болороо дуу алдан нүд нь томорход хундагатай архи гарнаас нь гулган хивсэн дээр уналаа. Тулга машиныхаа дэргэд ирсэнээ халаасаа уудлан түлхүүрээ гаргатал ард талд нь эмэгтэй хүний, гэхдээ маш танил дотно эмэгтэй хүний Тулгаа гэж хашгирах нь сонсогдоход эргэн харвал, байрны өмнөх талбайн голд нэгэн эмэгтэй зогсож байлаа.

Энэ бол өөр хэн ч биш хэзээд түүний сэтгэлээс гардаггүй Цасан Охин нь дүрээрээ байлаа. Болороо хар эрчээрээ гүйсээр Тулгаагын өмнө ирсэнээ ямар нэгэн юм хэлэх гэснээ уруул нь өмөлзөхөд хацрыг нь даган халуухан нулимс задгай урсахад цасан ширхэгүүд түүн дээр нь бууж хайлан урслаа.

Болороо Тулгааруу нулимс дүүрэн нүдээрээ харсан хэвээр Би чамайгаа ямар их хайв аа, ямар их хүлээвээ гээд Тулгаагын цээжинд нүүрээ нааж нүдээ зугуухан анихад, будрах цасан ширхэгүүд тэр хоёрыг тойрон бүжих шиг эргэлдэн байлаа.

Цас малгайлан зөөлөн гэгч нь тэр хоёр дээр орсоор л.... Талбайн голд цасан хүмүүс зогссоор л....

Sunday, July 3, 2011

Алимны мод


Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :

- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.

Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ.

Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:

- Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.

Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:

- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бүтээн, тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв.

Хаан:
- Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

Ид шид

Бяцхан Селли, эцэг эх нь дүү Жоржийнх нь тухай ихэд чухалчлан ярьж байсан үед тэр ердөө л 8 настай байлаа. Охины дүү нь эдгэшгүй өвчтэй байсан бөгөөд түүнийг аврахын тулд эцэг эх нь хийж чадах бүхий л зүйлийг хийжээ. Гэвч эцэст нь Жоржийг мэс заслын аргаар аврах ганц л арга байсан боловч эцэг эхийнх нь мөнгө хүрэлцэхгүй учир машид сэтгэл шаналж байлаа.

Тэр үед эцэг эх нь арга барагдсан байдлаар: "Хүүг маань зөвхөн ид шид л аварна."гэж ярихыг бяцхан Селли сонссон байлаа. Үүнийг сонссон даруйдаа Селли өрөөндөө очиж оцон шувууны хэлбэртэй мөнгө цуглуулдаг хайрцгаа нээн доторх мөнгийг нь тоолж эхэллээ. Бүр гурван ч удаа тоолж өөрийгөө шалгав.

Дараа нь тэр мөнгөө халаасандаа хийгээд шалавхан гэрээс гарч булангийн эмийн санд очив. Эмийн санчийн анхаарлыг татахын тулд тэвчээртэй нь аргагүй хүлээлээ. Эмийн санч орж гарсан хүмүүст эмийн тухай тайлбарлан ярьж охиныг анхаарах ч сөхөөгүй их ажилтай байлаа. Энэ их ажлын хажуугаар бяцхан охиныг анзаарамгүй байсан боловч Селлигийн удаан хүлээн зогсож байгааг нь хараад түүнээс юу хүсэж байгааг нь асуув.

Тэгээд за охин минь хурдан хэлээрэй, харж байгаа биз дээ би ноёнтонд анхаарлаа хандуулан үйлчлэх хэрэгтэй байна хэмээн хажууд нь зогсож байгаа хээнцэр цэвэрхэн хувцасласан эрэгтэй рүү заав. Селли "Миний дүү" гээд хоолой нь зангиран хэсэг зогссоны дараа "Миний дүү хүнд өвчтэй байгаа, би нэг ид шид авмаар байна" гэж хэлэв.

Эмийн санч Селли рүү гайхсан шинжтэй харж түүнийг сайн ойлгож чадаагүйгээ хэллээ. Хариуд нь охин "Юу л даа, аав минь түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлсэн юм, ид шид ямар үнэтэй юм бэ ноёнтон" гэв. Үүнийг сонссон эмийн санч охиныг хайрлаж өрөвдсөн янзаар харж "Харамсалтай байна охин минь, манайх ид шид зардаггүй, би чамд тусалж чадахгүй нь дээ" гэж хэлэв. Селли тийм амархан байхгүй гэдэгт итгэхийг хүссэнгүй. Эмийн санчийн нүд рүү харан "Надад худалдаж авах мөнгө байгаа, та зөвхөн ямар үнэтэйг нь хэлж өгөөч" гэв.

Энэ үед Селли эмийн санч хоёрын хажууд хүлээн зогсож байсан нөгөө цэвэрхэн хээнцэр хувцасласан хүн Селли рүү харан "Бяцхан хатагтай минь дүүд чинь ямар ид шид хэрэгтэй юм болдоо?" гэж асуув. Селли мэдэхгүй гэж хариулаа. Дараа нь нүднээсээ нулимс дуслуулан " Ганц мэдэж байгаа зүйл минь гэвэл, дүү минь их хүнд өвчтэй байгаа хэрэв хагалгаанд орохгүй бол аврагдах боломжгүй гэж ээж хэлсэн, аав ээж хоёрт маань хагалгаанд оруулах мөнгө байхгүй. Харин аав маань түүнийг зөвхөн ид шид л аварч чадна гэж хэлэхийг сонсоод би мөнгөө аваад наашаа ирлээ" гэж хэлэв.

Нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн "Чамд хэр зэрэг мөнгө байгаа вэ?" гэж асуухад "Нэг доллар арван нэгэн цент" хэмээн Селли хариулав. "Дэлхий дээрх бүх мөнгө минь л энэ". "Сайн байна бяцхан дүүд чинь хэрэгтэй тэрхүү ид шидийг худалдаж авахад энэ мөнгө хангалттай" гэж нөгөө цэвэрхэн сайхан хувцасласан хүн хэллээ.

Тэгээд нэг гартаа мөнгийг нь авч нөгөө гараараа Селлиг хөтлөн "Намайг гэрлүүгээ авч явахыг гуйя" гээд "Би бяцхан дүү болон аав ээжтэй чинь танилцмаар байна" гэв. Цэвэрхэн сайхан хувцасласан хүн бол Др.Карлтон Армстронг байсан бөгөөд Жоржид хэрэгтэй хагалгааг хийдэг алдартай эмч байсан юм.

Хагалгаа амжилттай болсон бөгөөд Селлигийн гэр бүлийнхэн үүний төлөө ямарч мөнгө төлөөгүй юм. Бүгд баяр хөөртэй гэртээ хариад энэ болсон явдалд итгэж ядан байлаа. "Итгэж чадахгүй нь энэ хагалгаа үнэхээр ид шид юм. Ямар үнэтэй болохыг нь үнэндээ сонирхож л байна" гэж ээж нь хэллээ. Селли чимээгүйхэн инээмсгэлэн байлаа. Тэр энэхүү ид шид ямар үнэтэй болохыг сайн мэдэж байсан юм. Нэг доллар арван нэгэн цент...

Гунигт хайрын түүх

Нэгэн залуу хүү байв. Харамсалтай нь хорт хавдар өвчин туссан түүнд амьд явах ердөө л нэг сарын хугацаа үлджээ. Хүүд гудамжны буланд байх СД-ны дэлгүүрт ажилладаг нэг охин маш их таалагддаг байлаа. Гэхдээ тэр, түүнд сэтгэлтэй гэдгээ мэдэгдэлгүй, хайраа зөвхөн дотороо л хадгалдаг байв. Тэгээд охинтой ойр зуур юм ярихын тулд, хүү өдөр бүр СД-ны дэлгүүрт орж СД худалдан авдаг байлаа.
Нэг сарын дараа, хүү хорвоогоос халин оджээ. Хүүг ирэхгүй болохоор нь нөгөө охин учрыг асуухаар учрыг асуухаар гэрт нь очжээ. Хүүгийн ээж болсон явдлыг дуулгаад түүнийг дагуулан хүүгийн өрөөнд оров…
Түүнээс худалдан авч байсан бүх СД-нүүд нь тэнд өрөөтэй байх боловч, тэднээс нэгийг нь ч задлаагүй бүтнээрээ байхыг хараад охин гашуунаар уйлж эхлэв. Тэгээд уйлан уйлсаар эцэстээ тэр ч бас тэнгэрт халив…
Охин юуны учир уйлав…?
Хөөрхий охин өөрийн хайрын захиануудаа СД-ны хайрцагт хийж өгдөг байжээ. Охин бас өнөөх хүүг сэтгэлдээ хайрладаг байсан юмсанж…

http://story.blog.banjig.net/post.php?post_id=339406

Ямар ч хүн ээждээ үзэсгэлэнтэй.

Бяцхан охин мэдээ орсон цагаасаа эхлэн эхийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс ч илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай, мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байутгай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байла.Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэдэг байсан нүүрний арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. нуруу нь ч хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурсан байжээ. Залуу охины ээжийгээ хайрлах хайр нь үзэн ядалт болж солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хэчнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Эмч нарын яриаг нууцаар сонссоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсноо хэлээд түрүүлээд гэрээсээ явжээ. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж байхыг хүссэн байна. Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болов. Худалч ээж нь түүнийг нас барсан ч харамсахгүй мэт алга болсон байлаа. Нэг өдөр эмч нар түүнд тохирсон хос нүд олсноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг олоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дарамт болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж, монхор хамар нь засарч, зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиорон намирч байв. Урьдынхаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч: -Би энэ дэлхийнд дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу? хэмээн хашгирлаа. Эмч хариуд нь: -Үгүй охин минь, зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. "Тэр надад хэрэггүй" гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлэв.

http://www.bichamdhairtai.miniih.com/index.php//home/post/75

Thursday, June 30, 2011

Жигнэмэгийн хулгайч


Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй.

Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол... Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө байлаа.

Энэ бол жинхэнэ хайр

Эмнэлэгт хүнд өвчтэй нэг охин хүргэгдэж ирсэн юм. Түүнийг аврах ганц арга бол таван настай дүүгээс нь цус сэлбэх явдал байлаа. Учир нь дүү нь хэдэн жилийн өмнө яг тийм өвчин тусаад азаар эдгэж байсан болохоор түүний цусанд энэ өвчний нянг устгах дархлаа тогтсон байсан юм байх. Эмч таван настай хүүд учрыг нь хэлээд эгчдээ цус өгөх эсэхийг нь асуужээ. Хүү бодож бодож. Үнэхээр эгч минь эдгэх юм бол би цусаа өгнө өө гэжээ. Ингээд цусаа өгч. Эгчтэйгээ зэрэгцээд орон дээр хэвтэж байхдаа хүү эгчрүүгээ харан нэг л дотно инээмсэглэж байжээ. Охины царайд улаа бутран ирэх үед харин хүүгийн царай цайж эхлэв.
Эмч зүгээр үү хүү минь гэж асуухад хүү: - Эмч ээ би тэр дороо л үхэх үү? гэж асуужээ. Хүү эмчийн хэлснийг буруу ойлгосон байжээ. Тэрээр эгчдээ бүх цусаа өгөөд өөрөө үхнэ гэж ойлгосон байв. Гэсэн хэдий ч хамгийн гайхамшигтай нь тэрээр эгчдээ цусаа өгөхийг хүлээн зөвшөөрсөн явдал байв. ЭНЭ БОЛ ЖИНХЭНЭ ХАЙР