Хайр дурлалын шүүхийн тогтоол
МОНГОЛ УЛСЫН ХАЙР ДУРЛАЛЫН ШҮҮХИЙНХЯНАЛТЫН ШАТНЫ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН
ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2007 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дугаар 247 Улаанбаатар хот
Г-Д ХОЛБОГДОХ ГАЛЗУУ ДУРЛАЛЫН ХЭРГИЙН ТУХАЙ
бла бла бла ... (товчлов) хэлэлцэв.
...
...
бла бла бла ... (товчлов) -жээ.
ХЯНАВАЛ:
Ялтан Г нь 2011 оны 06 дугаар сарын 21-нээс 2011 оны 06 дугаар сарын 22-нд шилжих шөнө хохирогч Н-тай танилцан, анхны харцаар ухаа мэдрэлээ алдатлаа дурлаж (танилцан гөлөрч зогсохдоо 2 чихээ хөлдөөснөө тухай үедээ мэдрээгүй нь шүүх эмнэлгээс тогтогдсон) өдөр шөнөгүй хойноос нь чаргууцалдан толгойг нь эргүүлж бие биенээсээ өөр эсрэг хүйстэн нүдэнд нь торохооргүй болтлоо хайртай болцгоосон нь нотлогджээ.
Мөн ялтан Г нь хохирогч Н-д өөрийн саналаар гэрлэх санал тавьж 2011 оны 09 дүгээр сарын 04-нд гэрлэсэн нь гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдсон болно.
Монгол Улсын Хайр Дурлалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4.7-д "ялтан өөрийн саналаар гэрлэх санал тавин гэрлэсэн бол насан туршид нь хайрлан халамжилж, хайргүй болсон ч хайртай дүр эсгэн халамжилж, цусаа гартал зодолдож тосоо гартал тэврэлдэн, араар нь тавихгүй, араараа тавиулахгүй байж бие болон сэтгэлийн жаргал эдлүүлэх хугацаагүй ялыг чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлнэ" гэж заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн "ялыг энгийн дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэдэг 143 дугаар шийтгэх тогтоолыг "ялтан Г нь ухаан мэдрэлээ алдатлаа дурласан буруутайд тооцож, чанга дэглэмтэй эхнэрийн гарт эдлүүлсүгэй" гэж өөрчилсүгэй.
хөөрхөн санагдаад оруулав :D
ReplyDeleteБи танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete