Хүний зөвхөн сэтгэлийг нь зурах хэрэгтэй. Leonardo Da Vince. Амьдрал гэдэг нь хариулт нь тодорхой бодлого юм. Харин ямар тэгшитгэлээр яаж бодож гаргах нь таны хувь тавилан юм. Б.Ганзориг
Sunday, October 14, 2012
Аавыгаа санахаар
Гэнэн томоогүйхэн насанд минь намайг орхин одсон аав минь. Хүү нь таныгаа маш их санаж байна.
Хичнээн ядарч шаналж байсан ч гэсэн хүүхэдүүд биднийгээ инээмсэглэн үнсэхэд нь үнэртэх тэр тамхи, хацар эрвэгнүүлэн гичигдэх тэр сахал, хааяаахан хамар сэнгэнтэл үнэртэх бор дарсны үнэр энэ бүхэнийг би маш их санаж үгүйлж байна. Та минь биднийгээ тэнгэрийн орноос харж үргэлж хамгаалж байгааг би мэдэрч байна.
Бага байхад Ээжийгээ “Сахиусан тэнгэр”, Аав таныгаа “Эрлэгийн элч” шиг л санадаг байж билээ. Гэтэл та минь бидэндээ хатуу хандаж ёстой л Эрлэгийн элчийн дүрд тоглодог байсаныг тань би мэдсээн. Та минь бидэндээ хааяаахан хатуу үг хэлэхдээ сэтгэлдээ өрөвдөж суран тэлээний амт үзүүлэхдээ зүрх тань уйлдаг байсàан.
хэдийгээр хүү нь хар багаасаа ахынхаа өвөрт орсон ч гэсэн дүү нарыг даарах вий гэж өвлийн хүйтэнд хөнжилөөрөө давхар хуччихаад өөрөө дээл нөмрөөд хонож байсан шөнүүдийг тань би мартдаггүй ээ.....
Цэлмэг тэнгэрт түгэх түм буман оддын тоогоор хүү нь таньдаа мөргөе
nunɥs ɥıɾlıɥs pu-10 uııɹɐs 20 sǝǝu-13 uııɹɐs 10 ııuo 2102
˙ɐuq ɾɐuɐs ɥı ɥsɐɯ ɐɐƃııuɐʇ ıu nnɥ ɐɐʍɐɐ
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment