Хүний зөвхөн сэтгэлийг нь зурах хэрэгтэй. Leonardo Da Vince. Амьдрал гэдэг нь хариулт нь тодорхой бодлого юм. Харин ямар тэгшитгэлээр яаж бодож гаргах нь таны хувь тавилан юм. Б.Ганзориг
Wednesday, September 26, 2012
Анхны хайрын түүх
2000 оны 10 сарын 20-ний үдэш.
Хичээлээ тараад нэг найзынхаа хамт Салхит орж найзындаа хонохоор 7 буудлын автобусанд суугаад нэлээд дундуур зогстол хажууд нэгэн нүдэнд дулаахан оюутан охин зогсолоо. Төд удалгүй л кондуткор ирээд билетээ ав гэхээр нь би ч авчихлаа. тэгтэл нөгөө охин оюутаны билет гаргаж үзүүлэв. Тэрүүхэн тэр хооронд яагаад ч юм тэрний сургуулийн нэр нүдэнд тусав. Би нэг их юм ч бодсонгүй харчихаад л явав. Автобус 7 буудалын эцсийн буудал дээр ирэв. Бид ч буулаа. найзтайгаа 2-уулаа хойшоо салхит руу яаж алханаа гэсэн шүү юм бодоод зогсож байгаад яагаад ч юм ярианы сэдэв сахилгагүйтэхээр болов.
Тэгээд нэг гудамжний дэргэд зогсоод Би хажуугаар өнгөрсөн эхний охинтой танилцаж сарын дотор үерхэхээр болж санасан дээрээ мөрийцөв. Удсан ч үгүй нэг охин ирж явна. би ч танилцахаар зориглоод дөхөж очвол нөгөө автобусанд хажууд зогсож байсан охин байлаа. Тэгээд яриа өдөөд хэсэг ярилцаад гэрт нь хүргэж өгөөд маргааш нь бас дахин тосож байгаад уулзаад яриад хүргэж өгөөд ингэсээр байгаад удалгүй бид 2 үерхэж эхлэв. мөрий тавьсан тогтсон хугацаа ч болов. Би мөрийгөө хожчихлоо гэж баярлаж байсан ч хэдийнээ дасчихсан бүр дурлачихсан байж билээ. Тиймдээ ч мөрий тавьж анх танилцсанаа хэлэлгүй улам их хайрладаг болсон. 3 жилийн дараа анх танилцсан түүхээ хэлээд уурлуулж билээ :) Тэр минь тэр үедээ аймр уурласан ч намайг уучилсан. Ингээд бид 2 хамтдаа 7 жилийг өнгөрүүлж билээ.
Сонин юм шүү. Тэдний босгийг давж алхсан анхны эрэгтэй нь би байсан бол манай босгийг давж орсон анхний эмэгтэй нь миний анхны хайр байж билээ. Анх юу юугаа ч мэдэхгүй 18-тай Би 3-р курс, Тэр маань 2-р курсийн 2 хүн ингэж ч танилцаж миний анхны хайрын түүх эхэлсэн юм даа.
Хэдийгээр би тухайн үед мөрийндөө хожиж хэлсэн зүйлээ авсан ч гэсэн анхны хайраа бас хожсон ч юм шиг ....
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment