Thursday, September 27, 2012

Нулимстай ирж нулимстай үлдээсэн хайр минь


Өвлийн нэгэн жихүүн өдөр Цагаан сар болох гээд хүн бүхэн л зав муутай байлаа.
Би ч яахав гэрийн ажилд бараг оролцдоггүй хэнэггүй зангаараа явж байгаад санамсаргүй нэгэн охинтой танилцав. Сайндаа ч биш дээ. Сансарын тунел дээр бодлогширон алхаж байтал нэгэн охин нэг л гунигтай сууж байлаа. ойрд хавьд суух сандал байгаагүй тул би хажууд нь суугаад өдөр ажил дээр хийж байсан төслийнхөө хаана ямар алдаа гаргасанаа бодож байгаад хажуу дахь охин руугаа харвал хэзээ мөдгүй урсах нулимсаа арай хийн барьж байгаа нь харагдлаа. Би халаасаа ухан жижиг ууттай хуурай сальфетка гарган гарт нь атгуулахад өөдөөс хараад
- Би зүгээрээ. Баярлалаа. гэхэд нь би
- Зүгээрдээ. Хааяаа хүнд хэцүү уйлмаар байвал уйлж сэтгэлээ онгойлгож бай гэдэг юм байна лээ.
...
...
...
гэх мэт хэд гурван үг солиод хэсэг хамт суув. Түүнийг Өлзий гэдэг байлаа.
Гадаа ч нэлээд харанхуй болсон тул би гэрт нь хүргэж өгөөд
- Маргааш завтай юу гэтэл
- Маргааш орой 19 цагт өнөөдөрийн анх уулзсан газартаа уулзая гэж билээ.
Тэрнээс хойш бие 2 байнга уулзсаар нэг л мэдэхэд бие биедээ ухаангүй дурласан байж билээ. Би ч тэднийхээр орж гарсаар аав эгч дүү нартай нь ч танилцаад бараг л хүргэн шахуу болов.
Дараа жилийнх нь зун Өлзий Архангай явж амрахаар болов. Хөдөө байхад байнга л утсаар холбоотой байдаг байлаа. Нэг өдөр Өлзий хатгаа хүрчихлээ гээд удахгүй очно гэв. Удсан ч үгүй ирлээ. Бид 2 урьдийн адил үргэлж уулзсаар л... Өлзийгийн ханиад эдгэхгүй удсаар л ... нэг л царай нь улам муудсаар л ... сүүлдээ эмнэлгээр явлаа. Ханиад нь бүр хүндэрээд эмнэлэгт хэвтэв. Би ч өдөр болгон эргэж очсоор...
Гэтэл Өлзийгийн зан өөрчлөгдөөд намайг битгий ир гээд. худлаа хоосон шалтаг хайн хардаад л... боломж л гарвал муудалцах гээд л ...
Тэгээд Өлзий надтай уулзахаа ч болив. аль болох зугтаагаад. Аав нь ч бас намайг битгий ойр ойрхон ирээд бай гэдэг болов. Өдөр болгон уулздаг байсан бид 2-ийн уулзалт асар хурдан холдож 7 хоногийн дараа арай гэж нэг уулзвал Өлзий царай нь нэг л муухан ядруухан харагдаж билээ. Би ч юу болоод байгааг асуухад урьдийн л адил хийсвэр хоосоноор хардаад уурлаж бухимдан хөөж билээ.
дахиад л уулзахгүй зугтаасаар л ... гэрийнхэн нь ч надад хэлэхгүй уулзуулахгүй явсаар л...
Гэтэл 2 сарын дараа нэг өдөр аав нь над руу залгаад миний хүү эмнэлэг дээр хүрээд ир гэв. Би л ажилаа тараад яваад очтол Өлзий маань бие нь муудсаар хэвтэрт ороод сар гаран болсон байж билээ. түүнээс хойш би сар хажууд нь байж хурдан эдгээсэй гэж хүсэж байлаа.
нэг өдөр эмнэлэг дээр нь яваад очтол эмнэлэгээс гарчихсан гэхээр нь гэрт нь яваад очтол гэрт нь хүн байдаггүй. утас руу нь залгатал утас нь ч бас болдоггүй. хэдэн өдөр хаанаас хайх, яахаа мэдэхгүй байж билээ. 7 хоногийн дараа аав нь дуудаад эгчийнх рүүнь дагуулаад очиход тэр маань хэдийгээр босоогүй байсан ч гэсэн нэг л баясгалантайгаар надтай зөндөө удаан ярилцаж билээ. Харин тэр уулзалт бид 2-ийн сүүлийн уулзалт байсаныг би тэр үед нь мэдэрсэнгүй. 2 хоногийн дараа эгч нь түүнийг минь бурхан аваад явсаныг надад хэлж билээ.
49 хоног нь дууссаны дараа эгч нь надад нэг дугтуйтай зүйл өгсөнийг задалж үзвэл бид 2-ийн авхуулсан зураг байж билээ. Ард талд нь
"Үргэлж хамтдаа байна гэсэн амлалтаасаа буцаж орхиод явахыг хүсээгүй ч намайг уучлаарай. Гэхдээ би нь чамайгаа үргэлж харж байх болно. Чамдаа аз жаргал хүсэе. БИ ЧАМДАА МАШ ИХ ХАЙРТАЙ" гэсэн өгүүлбэр байж билээ.
Нулимстай ирсэн хайр минь нулимс дуслуулан одсон нэгэн түүх минь ...

No comments:

Post a Comment