Sunday, November 25, 2012

ТУСГААР ТОГТНОЛ




Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргүүн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хүж дурдан бүсний ташаа дарах нугалаан дээр
Хүрэл манан хөөрөгний дуулин дарах наргиан дээр
Хүйсийн шүүдэр буусан уулын гацаан бууцан дээр
Хүннү дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Идэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сүлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэр мөнгөн сарны хормой унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургасмал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх үрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ажнай сайн хүлэгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хүдрийн ган царцах хайлш дээр
Амар түвшин жаргалтай ам бүлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бүхний үүдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дүүрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эртний айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайваны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга даар
Энэ зууны өргөөний зуун түмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эрх чөлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Хан тэнгэрт сүмбэрлэсэн үйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сүндэрлэсэн үлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын үлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бүхний үндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Сав саваар саалийн харваж хүрэхгүй зэлэн дээр
Сая саяар сүргийн хатирч хүрэхгүй бэлчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгүй учрал дээр
Сайхан Монгол орноо хайрлаж ханашгүй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бүрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дэээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сүхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлал захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Нүүрэнд нь гал бадарсан Монгол эцгийн хийморь дээр
Нүнжгэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн сэтгэл дээр
Нүүдлийн өргөөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан Монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Эзэн сууж жаргасан их заяагаа сүсэглэж
Эх орон талынхаа ирээдүйн таалалд нийцүүлж
Эрдэнэсийн далайгаас шүүрдсэн итгэлийн сувс үгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бүхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Д.Пүрэвдорж

Monday, October 22, 2012

Ямар бэлэг өгөх вэ?



- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.

- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг
нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.

- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.

- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

Заяаны ханьдаа …
- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.

Танил эрдээ …
- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Хамаатандаа …
- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.

Даргадаа …
- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй

Monday, October 15, 2012

Тэмдэглэлийн дэвтэрний хуудаснаас №2

Бүсгүйчүүд минь 
гадуур гар, сахилгагүйт хөгжилд
Ганцаараа гэж гуниглан хана ширтэн бүү хэвт
Чамайг хайрлах залуу таньтай л учрах гэж
Хаа нэгтээ алхаж яваа ч юм билүү

Сэтгэлийг чинь татах сайхан залуу таарвал
Санамсаргүй юм шиг санаатай мөргө
Сахилгагүйтэж урд нь хальтарч унасан ч яахав
Сайхан хайрын чинь эхлэл ч юм билүү.

Заяаны хань чинь
Хаалга андуурч орж ирдэггүй л юм бол
Зүүдлээд хэрэггүй
Хана ширтээд чи хэнийг ч олохгүй

ккк. сахилгагүйтэж бичиж байлаа :P

Тэмдэглэлийн дэвтэрийн хуудаснаас №1


Гадаа цасан шуурга болно
Ганцаардалд хөтлөгдөн би чимээгүйхэн гуниглахад
Арын суудалд суусан согтуу өвөө
Амьдралын тухай надад хүүрнэ

Цонхны цаана цасан шуурга
чиний л дүрийг гэрэлтүүлэн бүтээнэ.
Цамхран уусах дүрийг чи тогоох гэж
Цонхруу би дэмий л тэмүүлнэ.

Үдэш болоход би сарыг хардаг
Өнгөт орчлонд миний л замыг гэрэлтүүлэхэд
Үүрд одсон чамайгаа бодохоор
Өөрийн эрхгүй чимээгүйхэн гунигладаг..........

Sunday, October 14, 2012

Аавыгаа санахаар


Гэнэн томоогүйхэн насанд минь намайг орхин одсон аав минь. Хүү нь таныгаа маш их санаж байна.
Хичнээн ядарч шаналж байсан ч гэсэн хүүхэдүүд биднийгээ инээмсэглэн үнсэхэд нь үнэртэх тэр тамхи, хацар эрвэгнүүлэн гичигдэх тэр сахал, хааяаахан хамар сэнгэн
тэл үнэртэх бор дарсны үнэр энэ бүхэнийг би маш их санаж үгүйлж байна. Та минь биднийгээ тэнгэрийн орноос харж үргэлж хамгаалж байгааг би мэдэрч байна.
Бага байхад Ээжийгээ “Сахиусан тэнгэр”, Аав таныгаа “Эрлэгийн элч” шиг л санадаг байж билээ. Гэтэл та минь бидэндээ хатуу хандаж ёстой л Эрлэгийн элчийн дүрд тоглодог байсаныг тань би мэдсээн. Та минь бидэндээ хааяаахан хатуу үг хэлэхдээ сэтгэлдээ өрөвдөж суран тэлээний амт үзүүлэхдээ зүрх тань уйлдаг байсàан.
хэдийгээр хүү нь хар багаасаа ахынхаа өвөрт орсон ч гэсэн дүү нарыг даарах вий гэж өвлийн хүйтэнд хөнжилөөрөө давхар хуччихаад өөрөө дээл нөмрөөд хонож байсан шөнүүдийг тань би мартдаггүй ээ.....

Цэлмэг тэнгэрт түгэх түм буман оддын тоогоор хүү нь таньдаа мөргөе

nunɥs ɥıɾlıɥs pu-10 uııɹɐs 20 sǝǝu-13 uııɹɐs 10 ııuo 2102
˙ɐuq ɾɐuɐs ɥı ɥsɐɯ ɐɐƃııuɐʇ ıu nnɥ ɐɐʍɐɐ

Wednesday, October 10, 2012

ГАНЗОРИГ буюу миний талаар таны мэдэхгүй сонирхолтой баримтууд:


Ганзориг Супэрмантэй зодолдоод ялагдсан нь өмднийхөө гадуур бандаашаа өмсөнө гэж тохиролцсон..

Ганзориг Халктай зодолдоод ялагдсан нь өөрийгөө ногооноор будна гэж мөрийцсөн..

Ганзориг нэг өдөр сэлж байсан чинь усан онгоц ирээд мөргөцөн... Эндээс л бид титаникийг живдэг гэж мэдсэн...

Ганзориг дугаар андуурдаггүй харин чи буруу утсанд хариулсан байна
Сүнснүүд гал тойрч суугаад  Ганзоригийн талаар нэгэндээ ярьж айлгадаг

Ганзориг хэзэ ч зүрхний шигдээс болж байгаагүй... зүрх нь тэгэхээс айдаг юм

Ганзориг руу хорт могой дайрч хазсаны дараа ...тэр могой гурав хоног тарчилж байж үхсэн.....хөөрхий могой

Нейл Амрстронг саран дээр газардах үед тэнд  Ганзориг сансарын хувцасгуй явж байсан гэдгийг хэнд ч хэлээгүй...

Нэг аалз  Ганзоригийг хазаад дараа нь Пэтрийг хазжээ.. тэгээд Пэтр Спайдэрман болсын байна...

Есүс усан дээгүүр явж чаддаг бол  Ганзориг газар дээгүүр явж чадна..

Ганзориг гар дээрээ сунайхад өөрөө биш дэлхий доошилдог гэнэ

Ганзориг чамд хайртайм байна, хайргүй бол чи аль хэдийн үхцэн байгаа

Хүмүүс Ганзоригоос зугтаахын тулд машин бүтээсэн боловч гүйцэгдээд байсан, эцэст сүүлд нь онгоц бүтээсэн ч  Ганзоригийн нисдэг гэдгийг мэдээгүй

Ганзориг нэг цагдаа зогсоож шалгасан. тэр цагдаа мангар азтай анхааруулга аваад өнгөрсөн

Гариг эрхэс дэлхийг тойрон эргэдэг учир нь  Ганзориг дэлхий дээр амьдардаг

Хүмүүс нарнаас нүдээ хамгаалхын тулд нарны шил зүүдэг бол  Ганзориг нарыг хамгаалахын тулд нарны шил зүүдэг

Ганзориг номхон далай руу нулимхаар Японд цунами болон очдог.

Зарим хүмүүс Суперманий унтлагын хувцас өмсдөг бол Суперман  Ганзоригийн зурагтайг өмсдөг



Monday, October 1, 2012

МИНИЙ ТУХАЙ 50 ҮНЭН


1.Нэр: Ганзориг. Ганзо гэж дууддаг...
2.Төрсөн сар өдөр: 82,03,23
3.Орд: Хонь
4.Үсний өнгө: Хар
5.Нүдний өнгө: Хар
6.Биеийн өндөр: 169-170 орчим байх. гэхдээ хэмжиэ үзээгүй
7.Гутлын размер: 41
9.Утасны дугаар: 9111аабв, 8801аабв.... энд тэндгүй ажлын зараар тарчихсан дөө хэхэ
10.Утасны марк: Nokia 1800, CYON
11.Зодоон хийж: мэдээж :))
12.Хүнтэй үерхэж: өө тэр мэдээж
13.Хувцасаа гараараа угааж: угаалгүй яахав
14.Эсрэг хүйстнээ үнсэж: мэдээж
15.Дүүгээ зодож: өө олон дүүтэй хүн тийм асуудал гаралгүй яахав. Гэхдээ хүүхэд байхдөө
16.Хайртай хэн нэгнээ алдаж: үзсээн
17:Спортоор хичээлэж,ямар?: Шатар, биллиард
18.Таксинаас мурьж: үзсийн байна :))
19.Гоо сайхны болон бусад мэс засалд орж: эцэг эхээс хайрласанаараа л байя л даа...
20. Машин барьж: ёстой үгүй, асааж ч мэдэхгүй
22:Улирч: 100% онц төгсөж байсан хүн шүү дээ :))
23:Захиралдаа дуудагдаж: үзсөөн
24.Хэн нэгнийг айхтар гомдоож: айхтар нь ч юу юм. Гэхдээ санаатай биш ч гомдоож байсөөн
25.Чойрж: өө тэрийг үзсээн үзсэн. Өсөж, уруудаж явах нь амьдралын шалгуур юмдаа.
21.Хэдэн хүүхэдтэй болох: Олон байх тусмаа л гоё шд
22.2жилийн дараах чи?: Төлөвлөсөн юм байгаа
23.Чиний эхнэр: Тэгжийгаад гэрлэнэ дөө
24.Мэргэжил: газар шороонийхөө /уул уурхай/ :))
25.Дуусгаад юу хийх: Дараагийн төслүүдээ хийнэ дээ
26.Тэжээмэл амьтан: нохой
27. Шивээс: Байхгүй байхгүй, ёстой дургүй зүйл...
28. Найз охин: За даа одоохондоо алга дөө
29. Сайн найзууд: Зөндөө байгаа. Тэднээрээ ч бахархаж явдаг. Тэдэнтэйгээ уулзахгүй бол санаад уулзахаараа салмааргүй санагддагийн
30. Аав ээж хамт амьдардаг: Ээжтэйгээ
31. Айлын хэддэх хүүхэд: Бурхан нэдэг ах, эгч, дүү гээд бүгдийг нь тэгшхэн заяасан
32. Дуртай кино: Амьдрах сайхан гэх мэт зөндөө байгаа. Тэр болгоныг яаж нэрлэх вэ
33. Дуртай жүжигчин,дуучин: Will Smith гэх мэт Тэр болгоныг яаж нэрлэх вэ
34. Дуртай дуу: Another day in Paradise, i'll be miss you, unbreak my heart, lesston to your heart, take me to your heart гэх мэт зөндөө байгаа
35.Чиний стиль: За даа айхтар стиль имидж хөөгөөд байдаггүй ээ. Энгийн даруухан талдаа дөө
36. Юу авсан: нүдний шил
37.Юу идсэн: хиам талх
38.Юу уусан: Зөгийн балтай буцалсан ус уучаад гэрээсээ гарсан даа.
39:Юу тоглосон: Call of Duty
40. Хэнтэй ярьсан: Захиралтайгаа
41.Хэн рүү мсж бичсэн: Дүү рүүгээ
42:Хэзээ уйлсан: мээдкү санахгүй байна
43:Хэзээ уурлсан: хэд хоногийн өмнө
44:Хэзээ инээсэн: яг одоо үүнийг бичиж байхдаа инээд хүрч байна. Яах гээд томоогүй хүүхэд шиг үүнийг бичээд сууж байгаан болоо гээд ккккккккккккк
45:Хэзээ усанд орсон: Өчигдөр
46.Юу сонсож бна: http://www.youtube.com/watch?v=7R1khRJ1Lzg
47.Юу идэж бна: идээгүй байна
48.Юу хийжийн: яг л үүнийг бичээд сууж байгаа нь тодорхой...
49:Юу өмссөн бнa: Хар өнгийн костьюм пиджак, цагаан судалтай улаан цамц
50.Ер нь чи 100 хувь үнэн хариулжийнуу? Угаасаа үнэн хариулахад болохоор л энгийн асуултууд байна кккккккккккккк

Thursday, September 27, 2012

Нулимстай ирж нулимстай үлдээсэн хайр минь


Өвлийн нэгэн жихүүн өдөр Цагаан сар болох гээд хүн бүхэн л зав муутай байлаа.
Би ч яахав гэрийн ажилд бараг оролцдоггүй хэнэггүй зангаараа явж байгаад санамсаргүй нэгэн охинтой танилцав. Сайндаа ч биш дээ. Сансарын тунел дээр бодлогширон алхаж байтал нэгэн охин нэг л гунигтай сууж байлаа. ойрд хавьд суух сандал байгаагүй тул би хажууд нь суугаад өдөр ажил дээр хийж байсан төслийнхөө хаана ямар алдаа гаргасанаа бодож байгаад хажуу дахь охин руугаа харвал хэзээ мөдгүй урсах нулимсаа арай хийн барьж байгаа нь харагдлаа. Би халаасаа ухан жижиг ууттай хуурай сальфетка гарган гарт нь атгуулахад өөдөөс хараад
- Би зүгээрээ. Баярлалаа. гэхэд нь би
- Зүгээрдээ. Хааяаа хүнд хэцүү уйлмаар байвал уйлж сэтгэлээ онгойлгож бай гэдэг юм байна лээ.
...
...
...
гэх мэт хэд гурван үг солиод хэсэг хамт суув. Түүнийг Өлзий гэдэг байлаа.
Гадаа ч нэлээд харанхуй болсон тул би гэрт нь хүргэж өгөөд
- Маргааш завтай юу гэтэл
- Маргааш орой 19 цагт өнөөдөрийн анх уулзсан газартаа уулзая гэж билээ.
Тэрнээс хойш бие 2 байнга уулзсаар нэг л мэдэхэд бие биедээ ухаангүй дурласан байж билээ. Би ч тэднийхээр орж гарсаар аав эгч дүү нартай нь ч танилцаад бараг л хүргэн шахуу болов.
Дараа жилийнх нь зун Өлзий Архангай явж амрахаар болов. Хөдөө байхад байнга л утсаар холбоотой байдаг байлаа. Нэг өдөр Өлзий хатгаа хүрчихлээ гээд удахгүй очно гэв. Удсан ч үгүй ирлээ. Бид 2 урьдийн адил үргэлж уулзсаар л... Өлзийгийн ханиад эдгэхгүй удсаар л ... нэг л царай нь улам муудсаар л ... сүүлдээ эмнэлгээр явлаа. Ханиад нь бүр хүндэрээд эмнэлэгт хэвтэв. Би ч өдөр болгон эргэж очсоор...
Гэтэл Өлзийгийн зан өөрчлөгдөөд намайг битгий ир гээд. худлаа хоосон шалтаг хайн хардаад л... боломж л гарвал муудалцах гээд л ...
Тэгээд Өлзий надтай уулзахаа ч болив. аль болох зугтаагаад. Аав нь ч бас намайг битгий ойр ойрхон ирээд бай гэдэг болов. Өдөр болгон уулздаг байсан бид 2-ийн уулзалт асар хурдан холдож 7 хоногийн дараа арай гэж нэг уулзвал Өлзий царай нь нэг л муухан ядруухан харагдаж билээ. Би ч юу болоод байгааг асуухад урьдийн л адил хийсвэр хоосоноор хардаад уурлаж бухимдан хөөж билээ.
дахиад л уулзахгүй зугтаасаар л ... гэрийнхэн нь ч надад хэлэхгүй уулзуулахгүй явсаар л...
Гэтэл 2 сарын дараа нэг өдөр аав нь над руу залгаад миний хүү эмнэлэг дээр хүрээд ир гэв. Би л ажилаа тараад яваад очтол Өлзий маань бие нь муудсаар хэвтэрт ороод сар гаран болсон байж билээ. түүнээс хойш би сар хажууд нь байж хурдан эдгээсэй гэж хүсэж байлаа.
нэг өдөр эмнэлэг дээр нь яваад очтол эмнэлэгээс гарчихсан гэхээр нь гэрт нь яваад очтол гэрт нь хүн байдаггүй. утас руу нь залгатал утас нь ч бас болдоггүй. хэдэн өдөр хаанаас хайх, яахаа мэдэхгүй байж билээ. 7 хоногийн дараа аав нь дуудаад эгчийнх рүүнь дагуулаад очиход тэр маань хэдийгээр босоогүй байсан ч гэсэн нэг л баясгалантайгаар надтай зөндөө удаан ярилцаж билээ. Харин тэр уулзалт бид 2-ийн сүүлийн уулзалт байсаныг би тэр үед нь мэдэрсэнгүй. 2 хоногийн дараа эгч нь түүнийг минь бурхан аваад явсаныг надад хэлж билээ.
49 хоног нь дууссаны дараа эгч нь надад нэг дугтуйтай зүйл өгсөнийг задалж үзвэл бид 2-ийн авхуулсан зураг байж билээ. Ард талд нь
"Үргэлж хамтдаа байна гэсэн амлалтаасаа буцаж орхиод явахыг хүсээгүй ч намайг уучлаарай. Гэхдээ би нь чамайгаа үргэлж харж байх болно. Чамдаа аз жаргал хүсэе. БИ ЧАМДАА МАШ ИХ ХАЙРТАЙ" гэсэн өгүүлбэр байж билээ.
Нулимстай ирсэн хайр минь нулимс дуслуулан одсон нэгэн түүх минь ...

Wednesday, September 26, 2012

Анхны хайрын түүх


2000 оны 10 сарын 20-ний үдэш.
Хичээлээ тараад нэг найзынхаа хамт Салхит орж найзындаа хонохоор 7 буудлын автобусанд суугаад нэлээд дундуур зогстол хажууд нэгэн нүдэнд дулаахан оюутан охин зогсолоо. Төд удалгүй л кондуткор ирээд билетээ ав гэхээр нь би ч авчихлаа. тэгтэл нөгөө охин оюутаны билет гаргаж үзүүлэв. Тэрүүхэн тэр хооронд яагаад ч юм тэрний сургуулийн нэр нүдэнд тусав. Би нэг их юм ч бодсонгүй харчихаад л явав. Автобус 7 буудалын эцсийн буудал дээр ирэв. Бид ч буулаа. найзтайгаа 2-уулаа хойшоо салхит руу яаж алханаа гэсэн шүү юм бодоод зогсож байгаад яагаад ч юм ярианы сэдэв сахилгагүйтэхээр болов.
Тэгээд нэг гудамжний дэргэд зогсоод Би хажуугаар өнгөрсөн эхний охинтой танилцаж сарын дотор үерхэхээр болж санасан дээрээ мөрийцөв. Удсан ч үгүй нэг охин ирж явна. би ч танилцахаар зориглоод дөхөж очвол нөгөө автобусанд хажууд зогсож байсан охин байлаа. Тэгээд яриа өдөөд хэсэг ярилцаад гэрт нь хүргэж өгөөд маргааш нь бас дахин тосож байгаад уулзаад яриад хүргэж өгөөд ингэсээр байгаад удалгүй бид 2 үерхэж эхлэв. мөрий тавьсан тогтсон хугацаа ч болов. Би мөрийгөө хожчихлоо гэж баярлаж байсан ч хэдийнээ дасчихсан бүр дурлачихсан байж билээ. Тиймдээ ч мөрий тавьж анх танилцсанаа хэлэлгүй улам их хайрладаг болсон. 3 жилийн дараа анх танилцсан түүхээ хэлээд уурлуулж билээ :) Тэр минь тэр үедээ аймр уурласан ч намайг уучилсан. Ингээд бид 2 хамтдаа 7 жилийг өнгөрүүлж билээ. 
Сонин юм шүү. Тэдний босгийг давж алхсан анхны эрэгтэй нь би байсан бол манай босгийг давж орсон анхний эмэгтэй нь миний анхны хайр байж билээ. Анх юу юугаа ч мэдэхгүй 18-тай Би 3-р курс, Тэр маань 2-р курсийн 2 хүн ингэж ч танилцаж миний анхны хайрын түүх эхэлсэн юм даа. 
Хэдийгээр би тухайн үед мөрийндөө хожиж хэлсэн зүйлээ авсан ч гэсэн анхны хайраа бас хожсон ч юм шиг ....

Wednesday, September 12, 2012

Мангас /Үргэлжлэл/

...

"Чи үхэж байна, би амьд байна, чи үхэж байна, би амьд байна" сэтгэхүйн дайралтыг үзүүлнэ. Хат муутайнууд нь нүдээ аниад дахиж нээхгүй, сүнс нь төөрөлдсөн, хүмүүсийн ходоодонд орсон цогцосных нь хэсэг болгонд бичилхэн сүнснүүд хорогдох. Үс, хумс, ясаар үлдсэн хүмүүс ёолкны мод хийн чимэглээд тойрч зогсон хайрын дуу аялна. Тэдний эцсийн Холидэй.HolyDay, Holy Day, Ариун өдөр тийм ч ариун байгаагүй, эцсийн эцэст ариун гэж юу гэсэн ч үгийн бөө мэд зусс.

Хүмүүс нэг нэгээрээ үхсээр, эцэст нь ганц хүн үлдэнэ. Толинд хэн нь ч өөрийгөө хараагүй, ямар аймшигтай төрхтэй болсоноо, харин бусдыгаа харсан, тиймээс ч өөрийгөө хир байдалтайг ухаарах нь тийм хэцүү биш.Үлдсэн ганц нь үхлээ хүлээн хэвтэнэ, идэх юу ч үлдээгүй.Гэнэт хаалга нээгдэв. Үл таних хүн дүрстэн түүнийг дагуулж гарлаа. - Эндээс гаргасанд баярлалаа, чи хэн бэ?- Миний хэн байх нь асуудал бишээ чи хэн гэдэг нь л чухал- Тэгээд би хэн юм

- Мангас. Одоо чи хүнээр хооллодог болсон шүү дээ. Өлсөж байгаа биз, би чамд шинэ өрөөг чинь зааж өгье, тэнд хэдэн хүмүүс байгаа долоо хоногтоо нэгийг нь идэж байна биз. Харин ямар дүрмээр хэнийг нь идэхээ чи надтай гэрээ байгуулж тохирох хэрэгтэй.- Биднийг иддэг байсан шиг үү- Та нарыг иддэг байсан мангас өөрийнхөө гэрээний дагуу яаж азгүй үхсэнийг чи мэдэж л байгаа биз. Одоо чиний дүрэм тогтоох ээлж.- Ингэхэд чи өөрөө хэн бэ- Юу гэж дуудхаа өөрөө шийд, гэхдээ намайг ихэвчлэн Бурхан л гэдэг юм даа

МАНГАС

Мангас хүний биеэр котлет хийж идэх хоббитой бөгөөд оргохын аргагүй умгар өрөөнд арван эрийг түгжин хорьно. 7 хоног тутамд нэг хүнийг алж идээд оронд нь шинэ залууг хулгайлан авчрана. "Өнөөдөр би Батыг иднэ, санал нэгтэй байгаа нь гараа өргө" гэхэд Батаас бусад нь бүгд сүрхийтэл алгаа харуулна, зөв байна жинхэнэ шударгаар шийдлээ, Бат bye bye.

Амьд үлдсэн эрчүүд бүгдээрээ өөрийгөө хэдэн өдөр хөл дээрээ тогтох хувьтай юм гэдэгтээ баясаж архидан цэнгэлдэнэ, ядаж долоо хоног амьд явна. Мангас эрчүүдэд архи, гахайн шарсан махтай хамт үлдээгээд сайхан амрахыг хүсээд Батыг чарлуулсаар ганцхан нугасалж алаад мөрөн дээрээ тохон гарна.Мангас алагдсан Батын оронд эмэгтэй хүн авчирч залуусыг баярлуулав. Тэртэй тэргүй үхэхийн хооронд цэнгэлдэе хэмээгээд хүүхнийг хүчээр эдэлцгээв. Хүүхэн тийм гоо үзэсгэлэн биш, мангас зөвхөн зооглохын тулд барьж ацарсан хөх томтой тарган эм аж. Долоо хоног эрчүүдийн зугаа болж зовно. Гэхдээ хүүхэн үхэхийг хүсээгүй.

Мангас дараагийн зоогоо барих гэж орж ирлээ, "Өнөөдөр энэ хүүхнийг би идэх болно, санал нэг байгаа нь гараа өргө" гэж хэлэхэд эрчүүд тээнэгэлзэж ядна. Хүүхнээс салчихмааргүй санагдах эргэлзсэн олон эрчүүдийн дундаас гэнэт нэг нь "Би хүүхнийг өнөөдөртөө амьд байлгамаар санагдана, Болдыг идүүлэх санаатай байгаа нь гараа өргө" гэж шулуухан хэлэв. Мэдээж Болдоос бусад нь сүрхийтэл гараа өргөлөө, хүүхэн ч бас."За яахав та бүхний саналаар болъё" гээд хөөрхий болдыг хэчнээн элдвийн юм ярьж эсэргүүцэл үзүүлэн тийчэлсэнийг үл тоон нугасалж алаад шарж иднэ. Мангас залуустаа хандаж сайхан үг ерөөв. Хэзээ нэгэн цагт үхэх нь үнэн, бас үхтлээ амьд явах нь үнэн. Мангас Болдын оронд дахиад өөр нэгэн эмэгтэйг авчрав, бас л мираалаг. Эрэгтэй эмэгтэйн харьцаа 8:2 болсон.

Эрчүүд шинэ хүүхэн рүү чичрэн дайрахаа яаж мартахав. Энэ өрөөнд бүх хүн амиа бодсон нэг л зорилготой. Мангас дахиад л долоо хоногийн дараа хоригдогсодын нэгийг зооглохоор орж ирлээ. "За хүмүүсээ өнөөдөр хэнийгээ миний ходоодонд оруулах саналтай байна" гэж асуухад сүүлд ирсэн хүүхэн өөрийн саналаар үхэхийг хүсэв. Өмнөх хүүхнийг бодуул доромжлолыг тэсч чадахааргүй, амьд явахыг төдийлөн хүсэхгүй байгаа аж.Ганцхан хүн өөртөө маш итгэлтэйгээр гараа өргөв, нөгөө эмэгтэй нь.Эрчүүдийн хувьд жинхэнэ дилэмма үүсэв. Үнэхээр ч үхье гэсэн хүнийг бүгд гараа өргөж зөвшөөрөөд өөрсдөө дахиад долоо хоног амьд явах боломж бүрдэж байгааг бодохоор үхүүлцэн нь ч дээр юм шиг. Гэтэл бас ганц эмэгтэй хүнтэй үлдэнэ гэж бодохоор тэр хүүхэн хайран ч юм шиг. Гараа өргөж зөвшөөрөхгүй бол энэ удаад чиний идүүлэх магдалал 1/8.

Аажмаар эрчүүдийн амьдрах хүсэл нь минут минутаар нэмэгдэж, нэг нэгээрээ гараа өргөсөөр таван хүн үхэх хүсэлтэй хүүхнийг Мангаст идүүлэх саналыг дэмжив. Мангас өнөө хүүхний толгойг тасдан хөлийг нугалан ганзгалаад гарч одвоо.Мангас хүүхний оронд нэгэн булиа атмаан эрийг шинээр барин оруулж ирлээ. Булиа эр нөгөө найман залууг бүгдийг нь зодов, одоо хүүхнийг ганцаараа эзэмшинэ. Өөрийн эрх дархыг мангасын шоронд тогтоолоо. Олон эрд зэрэг эзэмдүүлсэнээс ганц булиа эрийн тэвэрт байсан нь хүүхэнд ашигтай.Хүүхэн: Хөөе булиа атмаанаа, чи ингэж бүгдийг дээрэлхэж байгаа чинь өөрийгөө мангасын аманд оруулж буйгаас өөрцгүй хэрэг. Долоо хоногийн дараа мангас ирж хэнийг идэх талаар санал асуухад эдгээр эрс бүгд чамайг үзэн ядах тул мангасын ходоод руу очуулхаар гараа өргөх болно

Булиа атмаан үүнийг дуулаад “би ганцхан бүдүүн баараг хүн ч биш, арга зальтай шүү” хэмээгээд нөгөө найман эрийн гурвынх нь мөрийг мултлав, мултархай мөртнүүд гараа өргөж чадахгүй. Тэгээд бусдад нь хандаж ийн хэлэв, “Дараагийн удаа мангас хүрч ирэн хэнийгээ золигт гаргахыг биднээс асуух болно, хэрэв бүтэн мөртэй үлдсэн та нарын хэн нэг нь намайг идүүлэхийн тулд гараа өргөх аваас энэ гурав мэт мултархай мөртэй үлдэнэ шүү. Харин миний хэлсэнээр энэ муу гурвын нэгийг нь идэг гэж санал гаргаваас би ачлан гийгүүлэх болно. Хэн хамгийн түрүүнд гараа өргөж миний санааг дэмжсэн нь энэ хүүхнийг нэг удаа эдэлж болно”.

Хөөрхий мултархай мөртэй гурвын хэн нэг нь золигт гарахаас гарцаагүй болжээ, тэд ямар ч нөлөөгүй, гараа ч өргөж чадахгүй.Мангас долоо хоногийн дараа ирлээ, мултарсан мөртэй гурвын аль нэг нь идүүлэгч кандидат боллоо. Харин нөгөө бүтэн гартай эрчүүд бүгдээрээ хоорондоо уралдан гараа өргөж хөөрхийг золигт гаргаж мангасын ходоодыг тослов. Мангас харин уламжлал ёсоороо үлдсэн хүмүүст тарган хоньны мах, тансаг дарсны хамт үлдээгээд бас нэг том толгойтыг шинээр чирч авчрав.

Том толгойт арай ухаалаг тул “дараагийн долоо хоногт хэнийхээ ч төлөө санал өгөхгүй байцгаая” тэгвэл мангас хоосон ходоодтой үлдэх болно гэсэн мэргэн санааг гаргалаа. Бүгд мэргэн санааг шагшин магтаж, оролдоод үзье хэмээн дэмжлээ.Уламжлал ёсоор долоо хоногийн дараа мангас ирээд “хэнийг нь идэх талаар саналаа хэлцгээ гэв”. Энэ удаад бүгд чимээгүй, хэн нь ч хэнийхээ мууг үзэх гэж гараа өргөсөнгүй. Мангас гомдон дахин дахин асуусан ч бүгд чимээгүй байсанд юу ч дуугарсангүй гарч одлоо. Бүгдээрээ амьд гарсандаа баярлалдаж цэнгэн наадна. Том толгойтод бүгд талархал илэрхийлнэ, тэр бол баатар.

1 хоног өнгөрөв, жаргалтай, 2 хоног өнгөрөв бодолхийлнэ, 3 хоног өнгөрөв бүгд цангана өлбөрч үхэх шахав .... “мангасаа мангасаа бид чамд хайртай, буцаад ирээч дээ гуйя, энэ муу том толгойт хөгийн юм сэдэж биднийг мунхруулжээ түүнийг идвэл таарна” гэж бүгд чарлалдана. Бүгдээрээ үхсэнээс нэг нь л үхсэн нь дээ.Муусайн амьтад мангасыгаа хоолгүй явуулчихлаа. Одоо тэгээд яахуу?Магадгүй мангас өлбөрөөд үхчихсэн байх, тэгээд юугаа идэх вээ?Хөөе мултархай мөртнүүдээ, та хоёрын гар хэрэггүй юм чинь идчихье тэгэх үү, тэгэх үү ч гэж дээ тэг за, ... ням ням ням ннххмм найзуудаа бүгдээрээ зооглоцгооё. Мултархай мөртүүд зөрж нэгнийхээ гарыг зооглоно. Гэхдээ аль амттай гэдэг дээр бас маргаан гархаа яаж мартхав.

Эцсийн эцэст хоёр мултархай мөртийг бүгдээрээ хувааж идээд долоо хоног цатгалан. Гэхдээ тэдгээр хүмүүс аз жаргал гэж мартагнаад, үхэр гахайн махыг умартаж эхэлнэ. Өлсгөлөн бол аймар явдал шүү дээ, эрэгтэй хүний төмсөгийг ч үлдээхгүй идэцгээнэ, ууцгаана, хүний биеийн наян хувь нь ус болохоор гуяны арьсыг зажилхад цангасан үед гаазтай кола."Бид чинь араатан биш шүү дээ, нэгнийгээ хөнөөхөө больцгооё л доо, хэн тэсвэргүй нь үхэнгүүт түүнийгээ идэцгээе". Эцсийн ХҮН ЧАНАР байлаа.

Үргэлжлэл бий...

Sunday, August 12, 2012

Сахиусан тэнгэр

Диваажингаас дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь Бурханаас ийн асуужээ.

- Намайг дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй тэнд яаж амьдрах юм вэ гэхэд Бурхан

- - Санаа зоволтгүй ээ хүү минь би өөрийн сахиусан тэнгэрүүдээс чамд нэгийг нь өгнө. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр бүр чамд сайхан дуу аялаж өгнө бас чи түүний хайр энэрлийг мэдэрч аз жаргалаар дүүрэн сайхан амьдрах болно.

- - Аа тэгвэл хүмүүс надад ямар нэгэн зүйл хэлэхэд би тэдний хэлийг ойлгохгүй яаж ойлгох вэ гэхэд Бурхан

- - Чиний сахиусан тэнгэр яаж сонсож ярихыг зааж өгнө.

- -- Дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэсэн намайг хэн хамгаалах вэ

- -Сахиусан тэнгэр чинь чамайг дэлхий дээрхи бүхий л муу зүйлсээс хамгаалах ба чиний төлөө өөрийгөө ч зориулхад бэлэн байж чамд бүхий л сайн сайхан зүйлсийг зааж сургах болно гэж хэлэх тэр агшинд диваажинд нам гүм болж хүүгийн дэлхий рүү явах ээлж болоход хүү

- Бурхан минь миний явах цаг боллоо бушуухан надад миний сахиусан тэнгэрийн нэрийг хэлж өгөөч гэхэд Бурхан

- Хүү минь түүний нэр тийм ч чухал биш харин чи түүнийг ЭЭЖЭЭ гэж дуудаж болно гэжээ.

Сургамжит өгүүлэг - 2



Хичээлдээ тааруухан сэтгэлийн тэнхээ сул дорой хүүхэдтэй нэгэн ээж байжээ. Ээж цаг ямагт хүүдээ амжилт гаргаж чадна гэсэн итгэлийг төрүүлдэг байлаа. Хүү нь ч гэсэн ээжийнхээ итгэлийг алдахгүйн тулд хичээдэг байв. Хүүгээ дайнд явахын өмнө ээж нь хүү дээрээ ирээд олон хүмүүсийн юу гэхийг тоохгүйгээр "Миний хүү дайнд хамгийн шилдэг нисгэгч болно " гэж чангаар хэлжээ. Гурван жил хагасын турш үргэлжилсэн дайнд хүү нь эрэлхгээр тулалджээ. Түүнд хүч зориг өгч байсан зүйл бол түүний ээжийн тасралтгүй илгээдэг байсан захидлууд байлаа. "Миний бахархал болсон хүү минь" гэж эхэлсэн ээжийнх нь захидлууд цаг өнгөрөх тусам агуулга нь ч багасч хурдан таталган бичсэн юм шиг харагдах болсон тул эрүүл байна гэж бичдэг ээжийнхээ үгэнд хүү нь эргэлздэг байлаа. Дайн дуусахын үед нэг захидал хүлээн авчээ. Захидалд "Хайрт хүү минь одоо баттай зогс. Хүчирхэг бол." Энэ богихон захидал яагаад ч юм хүүгийн сэтгэл хоногшин үлджээ. Дайн ч дуусч хүү нь Францын элчин сайдын газар ажиллахаар томилогдов. Хүү энэ баярт мэдээг юуны өмнө ээждээ дуулгахаар очсон боловч ээж нь хэдийн нас барсан байлаа. Ээж нь гурван жилийн өмнө өөрийн үхэхийг тааварлан мэдээд хүүгээ хүч тэнхээтэй байлгах гэж нэгэн арга сийлжээ. Ээж нь үхэхийнхээ өмнөх долоо хоногийн турш чичигнэж салганасан гараараа 250 захидал бичин түүнийгээ өөрийн найзад өгч хүүдээ нэг нэгээр нь явуулж байхыг хүссэн байжээ.

Сургамжит өгүүллэг - 1



Сохор учраас өөрийгөө үзэн яддаг нэгэн охин байжээ. Тэр найз залуугаасаа бусад бүх хүнийг үзэн яддаг байж. Найз залуу нь үргэлж түүний төлөө байдаг байв. Нэгэн удаа охин түүнд “Би дэлхийг харж чаддаг ч болоосой тэгвэл чамтай гэрлэхсэн” гэжээ.Нэгэн өдөр үл таних хүн охинд нүдээ өгчээ. Түүний нүдний боолтыг авахад тэр бүх зүйлийг, найз залуугаа ч бас харав.Тэгээд залуу түүнээс “Одоо чи дэлхийг хардаг боллоо, надтай гэрлээч” гэв. Охин түүнийг харахад тэр сохор байв. Түүний нүдний аяга нь эвгүй харагдаж байсан учраас охин маш их цочирдов. Тэр ийм зүйлийг хүлээж байгаагүй учраас түүний талаарх энэ сэтгэгдэл нь үлдсэн амьдралаа түүнтэй гэрлэхээс татгалзах шийдвэрт хүргэжээ.Найз залуу нь харамсалтайгаар түүнээс холдон явахдаа олон өдрийн дараа нэгэн зурвасыг түүнд илгээжээ. Зурвас дотор “Хайрт минь, нүдээ сайн хамгаалж байгаарай. Чиний нүд урьд нь минийх байсан юм шүү” гэж бичсэн байжээ.